Цагаан сард зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 28-нд эхэлнэ

С.Гандэлгэр
2022/01/22

Удахгүй болох сар шинийн баярыг угтсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 28-наас эхэлнэ.

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбоонооc гаргажээ.

  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан
  • Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа
  • Хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/01/24

    Монголын залуус бид сэвстэй гүзээнүүдийг сонирхохоо больсон добинчин сэвстэй гүзээнүүдээр яах юм бүр ой гутчихлаа бүр огиудас хүрчихлээ

    Хариулах
  • 66.181.161.34
    2022/01/22

    barildaan boloh u

    Хариулах