"Иргэдийн эзэнгүй нохойд уруулсан гэх гомдол нэмэгдсэн тул устгал хийж байна"

С.Гандэлгэр
2022/01/22

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулжээ.

Харин энэ жил эзэнгүй ноход, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгдсэн байна.

Тиймээс нэгдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд нохой, муур устгалын ажлыг эхлүүллээ. Дээрх хугацаанд гэрийн тэжээвэр муур, нохойгоо иргэд уяж гадагш гаргахгүй байх талаар мэдээлэл хүргүүлсэн.

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муурын тоо өсөж буй шалтгаан нь гэр хорооллын айлууд тэжээвэр амьтныхаа үржлийг хянадаггүйтэй холбоотой байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.220
    2022/01/23

    Өдрийн цагаар нохой уяатай байх ёстой шүү дээ уг нь. Дандаа сул байдаг, яг замын хажууд хашаанд эрсдэлтэй газарт нохойгоо битгий уяж байгаач хүмүүсээ. Гай болж гарч ирээд хүн хазвал яахын.

    Хариулах
  • 202.126.89.39
    2022/01/22

    зөв дэмжиж байна дугаар нь байвал хэлээд өгөөч

    Хариулах