Явган зорчигч согтуу замын хөдөлгөөнд оролцож улмаар автомашин онхолдсон хэрэг гарчээ

Т.Отгонсувд
2022/01/23

Нэгдүгээр сарын 22-ны өдөр буюу Бямба гарагийн 20:30 цагийн орчимд ХУД-ийн 7-р хороо Яармагийн Шунхлай шатахуун түгээх станцын замд автомашины жолооч нь явган зорчигч мөргөсөн гэх дуудлага Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст  мэдээлэл иржээ.

Уг дуудлагын дагуу хэргийн газарт  үзлэг хийхэд  явган зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын гарц гарамгүй хэсгээр гарч автомашинд мөргүүлж, улмаар автомашин онхолдсон нөхцөл байдал тогтоож байгаа бөгөөд жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай гарсан байна. Харин явган зорчигч согтолтын зэрэг 2.0 хувьтай гарчээ. Мөрдөн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Явган зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, биеийн байдал хэвийн байгаа гэж мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна