Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2766 тохиолдол батлагдлаа

Т.Отгонсувд
2022/01/23

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,766 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,633 нь Улаанбаатар хотод
  • 1,133 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,745 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.44
    2022/01/23

    Түргэвчилсэн шинжилгээг тооцохгүй гэхдээ эмчлэх юм байгаа, мэдээгээ ч зөв тавьж чадахгүй эмя ыг татан буулга

    Хариулах