С.Бямбацогт: Төрийн албанд олон шалгуурын дараа томилдог боллоо

Т.Отгонсувд
2022/01/24

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг өнөөдөр /2022.01.24/ танилцуулав. 

Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төрийн өндөр албан тушаалтнуудын томилгоонд томилгооны сонсгол хийж, Ажлын хэсэг гарч ажилладаг болсон нь маш том дэвшил юм. Өөрөө өөрсдийгөө шаардлага хангасан бол нэр дэвших эрхийг нь нээлттэй болгосон. Харин олон шалгуурын дараа томилдог болж байна. Нөгөө талаараа ингэснээрээ даргын цүнх барьдаг, хэн нэгний халаасанд явж байгаад дарга болдог процесс хомс, бараг байхгүй болж байгаа гэж ойлгож болно" хэмээн мэдээллийнхээ үеэр тодотголоо. 

Мөн "УИХ-ын намрын чуулган завсарласан. Байнгын хороод хийсэн ажлынхаа тайланг танилцуулдаг. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тайлангаа тавьж байна. Хуульд зааснаар байнгын хороо 13 удаа хуралдсан байна. Нийт 40 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Нэг Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг 39 удаа хуралдсан байна. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зармын зөрүүтэй 118 саналыг бэлтгэн хүргэж, УИХ-д танилцуулсан байна" гэв. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.90
    2022/01/26

    Байгууллагын дарга санаатай гарын үсгээ ч зурж чадахгүй насаараа хувьд ажилласан гээд өөрийгөө хаацайлдаг төрийн албанд ажиллаж үзээгүй зан суртахуун харилцааны хувьд доголдолтой ажилчидтайгаа харилцах чадвар муу өөрийнхөөрөө дайрдаг дарга санаатай хүн байна.намын тохиргоогоо боль залуус бид хохирч үлдэж байна

    Хариулах
  • 64.119.18.233
    2022/01/24

    энэ лаларууд сайхан шаана шүү

    Хариулах
  • 192.82.78.202
    2022/01/24

    Таны ярьсан шиг олон шалгуур давж тамилогдсон төрийн албан тушаалтан хир олон байдаг юм бол доо? Таны ярьж байгаа зүйл амьдрал дээр их л өөр байх юм.хэрэгжээгүй тохиолдолд хариуцлага тооцдоггүй байгааг яах вэ?энэ талаар тайландаа хир тайлбарлав даа?

    Хариулах
  • 66.181.179.66
    2022/01/24

    За тийм болдог байж. Тэгвэл урд нь т/а д томилогдсон цүнх торчид, эсвэл энэ олон шалгуурт таарч тохирохгүй байгаа хүмүүсээсээ салах хэрэгтэй

    Хариулах
  • 72.203.86.54
    2022/01/24

    Hudlaa yarihaa boliochee.turiin alband yamarch turshlaggyi cunh barigchdiig udirdah alband lonoor ne namiin nereer tomilj turiin ner hynd ajliig unagaj duuslaa.ene hyn hamgiin sain medej baigaaa shyydee.

    Хариулах
    • 202.126.89.60
      2022/01/24

      Сайхан ярьдагаа болимоор юм. Төрийн аобаны мэрит зарчим алдагдсан нь ард түмэнд ил тод байна. Худлаа ярилгүй хэрэгжүүл л дээ. Сонгон шалгаруулалтыг шударга ил тод нээлттэй болго л доо.