Танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

Х.Есү
2022/01/26

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацаа болон танхимын сургалт эхлүүлэх эсэхийг шийдэх юм. 

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэх эсэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн юм. Омикрон хувилбарын тархалт өндөр тэр тусмаа хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа тул ХӨСҮТ-өөс танхимын сургалт эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргасан. 

Тэгвэл дээрх байгууллагууд саналаа нэгтгэн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэр гарна. 

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:

• Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
• Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
• Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,
• Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,
• Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна