НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбат Хөгжлийн банканд 17 тэрбумын ЧАНАРГҮЙ зээлтэй

2022/01/27

Хөгжлийн банк чанаргүй зээлдэгч 26 комапнийн нэрийг нийтэд зарласан. Түүнчлэн зээлээ төлөхгүй байгаа компаниудыг шүүхэд өгөхөө зарлаад байгаа юм. 

Тэгвэл Хөгжлийн банкнаас 16.99 тэрбум төгрөг зээлсэн үүнийгээ төлөхгүй байгаа "ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ" "Бармон" ХХК хэн гэдэг төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болохыг танилцуулж байна.  

"Бармон" ХХК нь 2019 оны 12-р сарын 23-нд Хөгжлийн банкнаас 13.8 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Гэвч авсан зээлээ эргүүлж төлөлгүй өнөөг хүрч зээл нь 16.99 тэрбум төгрөг болоод байгаа юм. 

Тус компанийн хувьд барилга угсралт, үйлдвэрлэлийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд "Дэнжийн 100" орчимд хороолол барих зорилготойгоор зээл авч байсан гэх мэдээлэл байгаа юм. 

Тус компани нь Л.Шагдаррагчаа болон Ш.Үнэнбат тэргүүтэй таван хүүхдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг.

Л.Шагдаррагчаагийн хувьд өмнө нь төрийн томоохон албан тушаал хашиж байсан тодруулбал БХБЯ-ны тэргүүн дэд сайд, сайдын зөвлөх гэх мэт албан тушаал хашиж байж ээ. 

Харин түүний хүү Ш.Үнэнбатын хувьд 2005-2011 он Бармон ХХК-д дэд захирал, 2011-2015 онд Бармон ХХК-д захирал, 2015 оноос Бармон Трейд ХХК-ны ТУЗ-ын даргаар ажиллажээ. Харин 2016-2020 оны хооронд НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаа аж. 


Ш.Үнэнтбатын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууц, 680 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, 700 сая гаруй төгрөгийн малтай аж.  




Гэр бүлээрээ барилгын салбарт ажилладаг, олон компанитай хөрөнгөлөг гэр бүл юм. Ш.Үнэнбатын ах Ш.Эрдэнэбат ч улс төрд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон суууц хөрөнгөтэй нэгэн юм.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.245
    2022/02/06

    НИТХ-н дарга Ж.Батбаясгалангийн суганы үс гэсэн үг үү?

    Хариулах
  • 192.82.69.15
    2022/01/31

    Нийгмийн шаарнууд

    Хариулах
  • 192.82.69.15
    2022/01/28

    Шаарнууд

    Хариулах
  • 139.5.218.135
    2022/01/28

    Энэ хүмүүс Миеэгомбын Энхболдын гар хөлүүд. Батбаясгалан бол М.Энхболдын зүүн гар, Сандуй баруун гар нь. Тэдний бүлэглэл буюу 60 тэрбумынхан ХБ-аас маш их мөнгө зувчуулсны зарим нь энэ. Тэд зээлсэн мөнгөө өгөхгүй, хууль шүүхэд бидний төлөөлөл байгаа гэдэг. Гол толгойлогч М.Энхболдыг шоронд хийгээгүй цагт наадуул чинь зээлээ төлөхгүй.

    Хариулах
  • 202.9.40.95
    2022/01/27

    Ийм их хөрөнгөтэй мөртлөө зээлээ төлөхгүй байгаа нь ямар учиртай вэ гэхээр цаг хугацааг хожиж байгаад чанаргүй болгоод л бултчихдаг байх нь. Нийгэмд дээд зиндааны зальтай муу аргатай ийм давхарга үүсчихсэн байна.. зээлээ төлөөд ард түмэнд тайлагнана шүү. Заавал төлүүлнэ!!!!!!!!!!!. Эсвэл хөрөнгөө үлдээгээд насаараа шоронд!!!!! Дараа нь шороон дор орно.

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/01/27

    хэний суганы үс вэ

    Хариулах
  • 192.82.90.20
    2022/01/27

    өгөх боломжтой л юм байна буцааж өгөх л дургүй байна даа

    Хариулах
  • 202.55.188.83
    2022/01/27

    pee iim ih horongotei bsij tolohod yadiin ankhnaasaa zuger beleg ged avchdiin bishuu tegedd talig n hahuulid uguud

    Хариулах
  • 66.181.161.112
    2022/01/27

    Наад зээлийг чинь тэр Үнэнбтын хөрөнгийг хураах замаар барагдуулж болдоггүй юм уу,шүүхээр шийдвэрлүүлнэ гэвэл худлаа л байхдаа

    Хариулах