"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр тэтгэврийн мөнгөөр "ГАРАА УГААСАН" УУ‼️

2022/01/27

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 2018 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар нарын “даалгавар”-аар сүр дуулиантай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг ашиглах зөвшөөрлийг нь цуцалж, төрийн мэдэлд авч байсан. Т.Мөнхбаяр харийн мэдэлд байсан орд газрыг төрд авах том ажлыг гүйцэтгэж, ашгийг нь ард түмэнд хүртээсэн “гавьяаг” хүртэж тус орд дээр байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

“Хөдөлмөрийн баатар” хэмээн цоллуулж ард түмний хайрыг татаад байсан Т.Мөнхбаяр өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг та бүхэнд хүргэе.

Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Салхитын мөнгөний ордын өгөөжөөр ахмадуудын тэтгэврийн зээлийг чөлөөлөх, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох шийдвэр гарсан.

Харин Т.Мөнхбаяр нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн дансанд шилжүүлэх ёстой байсан тэтгэврийн мөнгөнөөс хүү “идэж” мөнгө босгосон байж болзошгүй байна.

2021 оны хоёрдугаар сарын 8-нд “Эрдэнэс  Силвер Ресурс ХХК-нийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 37 сая ам.доллар буюу 105 тэрбум төгрөгийг Монгол Банканд тушааж тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох ажил эхлүүлж байгаагаа мэдэгдэж, Сангийн яаманд мөнгө шилжүүлсэн байдаг.

Тэгвэл 105 тэрбум төгрөгийг тухайн үеэс нэг жилийн өмнө төрийн дансанд шилжүүлэх ёстой ч жилийн даргаа шилжүүлсэн байдаг аж. Төрийн дансанд шилжүүлэх ёстой байсан 105 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд хадгалж, хадгаламжийг хүүг өөртөө завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн санд шилжүүлэх ёстой байсан мөнгийг банканд ахмадын тэтгэврийн мөнгийг хадгалж, хадгаламжийн хүүг нь хувьдаа авсан гэсэн үг юм.

Худалдаа хөгжлийн банкны нэг жилийн хадгаламжийн хүү 8.8 хувь. 105 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд хадгалснаар 9 тэрбум 240 сая төгрөгийн хүү авах юм.

Т.Мөнхбаярын хувьд өмнө нь “Империал Гоул Майнинг” ХХК-ийг удирддаг байсан. Тус компани нь 2019 оны 8-р сард хууль бусаар үйл ажиллагаа явуулж байх үед нь осол гарч, хоёр ажилтан нь амиа алдаж байсан юм. Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас 12 ноцтой зөрчил илрүүлж компанийн үйл ажиллагааг зогсоосон ч хууль бусаар ажилласан байдаг.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.150
    2022/01/28

    Мэдээ юм бол мэдээ шиг бич. Хэнээс юу асуугаад байгаа юм вэ?

    Хариулах
  • 66.181.178.85
    2022/01/28

    Хөгжлийн банкыг дампууруулсандаа удахгүй шалгагдана биздээ

    Хариулах
  • 88.116.92.142
    2022/01/27

    Ахмадууд хүүхдийн мөнгө хулгайлвал чөтгөр авна

    Хариулах
  • 202.9.46.53
    2022/01/27

    Болзошгүй гэдэг нь батлагдаагүй гэсэн үг бус уу. Баримттай мэдээ мэдээлэл бичиж бай!!!!

    Хариулах
  • 192.82.74.226
    2022/01/27

    Хийсэн бүтээсэн зүйлтэй мундаг эрхэмдээ

    Хариулах