Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар УИХ маргааш хуралдана

С.Гандэлгэр
2022/01/27

Хэсэг хугацаанд нам гүм байсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзан тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгөв. 

Түүний зүгээс " 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагтай. Үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай тэтгэвэр тэтгэмж нэмэх шийдлийг боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг МУ-ын Засгийн газарт чиглэл болгосон юм.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулган товлон зарлах захирамж гаргаж дараах асуудлыг хэлэлцэх нь ээ. 

Ээлжит бус чуулганаар тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500,000 ₮ болгох , бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх , мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна