ТЭТГЭВЭР НЭМЭХ мөнгөгүй ч нэмэхээс өөр аргагүйд хүрэв

2022/01/27

2022 оны төсвийн тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан төсвийн тухай хууль цалин тэтгэвэр нэмэх тухай үсэгч байгаагүй. 

Харин хэсэг хугацаанд нам гүм байсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзан тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгөв. 


Инфляцын түвшин нэмэгдэж байгаа тул яаралтай тэтгэвэр, тэтгэмж нэм

Түүний зүгээс "Инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагтай. Үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай тэтгэвэр тэтгэмж нэмэх шийдлийг боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг МУ-ын Засгийн газарт чиглэл болгосон юм.

Сангийн сайд Б.Жавхлангаас эхлэн томоохон эрх бүхий албан тушаалтнууд тэтгэвэр тэтгэмж нэмэх боломж бололцоо байхгүй гэдгээ байнга хэлж байсан. Дээрээс нь 2022 оны төсвийн тухай хуулийг баталсан учраас төсвөөс тэтгэвэр тэтгэмж нэмэх боломжгүй юм. 

Тэтгэвэр тэтгэмж нэмүүлэх гээд байгаа бол хүүхдийн мөнгө өгөхгүй байх арга л байгаа

Сангийн сайд Б.Жавхлан “Тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой. Бид сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нэлээд тэллээ. Татвар, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр халамжийг нэлээд тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын хоёр жил тэтгэмж, хүүхдийн мөнгө, бусад халамжаар 8-аас их хувиар нэмсэн. Ковидын дараа халамжаа татаж, зөрөөд тэтгэврийг инфляцитай уялдуулж, зохих хэмжээнд нэмэх зайлшгүй шаардлага гарна. Гэхдээ хэзээ гэдгийг, төсвийн бололцоо ямар байхыг судлах ёстой. Тэтгэвэр тэтгэмж нэмэх бол мөнхийн сэдэв, өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уяж нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ” гэж хүртэл хэлж байв. 

Тийм учраас тэтгэвэр тэтгэмж нэмэх ганцхан боломж бол УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж төсөв тодотгох юм. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргасан байна. 

Нэгэнт энэ асуудлыг хөндөж, нийгмийн анхааралд орсон учраас УИХ ч, ЗГ ч ямар нэг аргаар шийдэхгүй бол "Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр" гэдэг нь болж Засгийн газрын тогтвортой байдал, цаашлаад 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд ч нөлөөлөх магадлалтай. Нөгөө талаас анхлан санаачилж, чиглэл өгсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавъяаг хүртэх нь дамжиггүй. 

УИХ-ын гишүүд ч тэтгэвэр, тэтгэмж нэмэх тал дээр эсэргүүцэж дуугарахгүй нь ойлгомжтой. Дахин сонгогдохын тул тэтгэвэр нэмэх саналыг дэмжих нь дамжиггүй юм. 

Нэг талаас тэтгэвэр, тэтгэмж нэмүүлэх гэсэн ард итгэд, нөгөө талаас Ерөнхийлөгч, УИХ шахаж шаардсаар ЗГ төрийн данс улаасан байсан ч хамаагүй тэтгэвэр, тэтгэмж нэмэхээс өөр аргагүйд хүрэх юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угаас данс нь улаасан Засгийн газарт сануулга өгч байна уу эсвэл ард иргэдээс оноо авах гэж ингэв үү. Ахмадууд хий хоосон горьдоод үлдэх үү ? 




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.215
    2022/01/30

    Ерөнхийлөгч зөвхөн бага дунд орлоготой иргэдийн амьдралыг хамгаалж бага, дунд тэтгэврийг нэмэх чиглэл өгсөн байхад Ариунзаяа сайд бага тэтгэврээр халхавчилж 1сая₮-өөс дээш тэтгэврийг 15% нэмэх нь өгсөн чиглэлээс хазайж баячуудыг дэмжлээ. Дунд тэтгэвэр авагчдад яагаад адилхан 150мянган төгрөг өгөхгүй Үндсэн хуулийн хөрөнгө чинээгээр ялгаварлаж үл болно гэсэн заалтыг зөрчиж байна. Өндөр тэтгэвэр бүүр 150 мянгаас эхэлж хэдэн зуун мянгаар нэмэгдүүлэх тооцоо гаргасанд дунд тэтгэврийнхэн бид ҮХЦэцэд хандахад хүрч байна.

    Хариулах
  • 203.91.117.8
    2022/01/28

    7жилээр тэтгэвэр бодуулсан хүмүүс байгаа Улс орондоо их шимтгэл төлснөөр нь нэмэх хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.68.104
    2022/01/28

    Олигархуудын хөрөнгийг хураагаад,баялгийн татвараа нэмчихвэл л болох асуудал

    Хариулах
  • 202.9.40.229
    2022/01/28

    Dood hemjee 500.0 gd bh uom.Deed hemjee 31 jil tasraltgui ajillaad.4 huuhedtei huvi tentsuulsen mash baga tet.togtoolgoson hun yah uom.Ajillaagui .ND tuleed tet under togtoolgoj bga hunii hajuud tasraltgui 31 jil ajillaad.huvi tentsuulsen tet.mash baga togtoolgoson.Gomdolt oi.Iim hunee hamgiin ehend nem.Ajillasaar bgaad hohirson.Chinzorig bas buruu nemsen.Tulsen shimtgeleer n nemeh l zuv

    Хариулах
    • 192.82.67.131
      2022/01/30

      Бүрэн тэтгэврийн эрх 20 жил шимтгэл төлсөн ,хувь тэнцүүлсэн нь 10 ба түүнээс дээш төлсөн хүн,31 жил ажилласан юм бол бүрэн тэтгэврийн эрх үүснэ шүү дээ

  • 203.91.115.50
    2022/01/28

    Хөгжлийн банкны улс төрчдын идсэн 800 тэрбум хангалттай тэтгэвэр нэмэх мөнгө шүү

    Хариулах
  • 202.9.40.87
    2022/01/27

    Ерөнхийлөгч маань ЕС -ыг мундаг хийж байсан хүн дээ. Нийгмийн асуудал. Иргэдийн амьдралын талаар нусхай ЕС-с тэс өөр юмаа. Ул төрийн том туршлага байнаа. Ахмадууддаа цагаан сарыг угтаад тэтгэвэр нэмэх үүрэг өгсөнд баярлалаа

    Хариулах
    • 64.119.18.30
      2022/01/28

      Тийм шүү баярлалаа

  • 202.126.89.144
    2022/01/27

    Yagaad nemj boldoggui ym

    Хариулах