Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Х.Есү
2022/01/28

Засгийн газар өнөөдөр 08:30 цагт ээлжит бус хуралдаанаа эхлүүлэв. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзсан.

Тус уулзалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Ээлжит бус чуулганаар: 

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.134
    2022/01/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - Senstos.Com

    Хариулах