"Богд зонхов" зэрэг үрэлгэн зардлыг төсвөөс хасаж, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ нэмнэ!

2022/01/28

Өнөөдөр /2022.01.28/ 08:30 цагт Засгийн газар ээлжит бус хурал зарлан хуралджээ. Тодруулбал Төсвийн тодотгол болон тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс инфяци 13 хувьд хүрсэн энэ үед тэтгэвэр, тэтгэмж нэмэх шаардлагатай байгаа бөгөөд уг асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төсвийн зарим зардлуудыг танаж, тэтгэвэр тэтгэмж нэмэх төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэх мэдээлэл байна. 

Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэтгэвэр тэтгэмжийг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх талаар  өөрийн цахим хуудсандаа бичсэн.

Тэрбээр "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500,000 болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. НББХ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашаас эхлүүлэх захирамж ч гаргалаа хэмээсэн байна" гэжээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс тэтгэвэр тэтгэмж нэмэх боломжгүй, хүүхдийн мөнгийг өгөхөө больсон тохиолдолд тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэж хэлж байсан. 

"Богд зонхов", "Айрагны өргөө" зэрэг хөшөө дурсгал, шаардлагагүй гэж үзэж болохуйц барилга байгууламж 2022 оны улсын төсөвт төсөвлөгдсөн юм. 

Тэгэхээр данс нь улайсан улсын төсвийн үрэлгэн зардлыг танаж, тэтгэвэр тэтгэмж нэмэх гаргалгаа л байгаа юм. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.134
    2022/01/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - Senstos.Com

    Хариулах
  • 202.21.109.57
    2022/01/28

    Архи тамхины татвараа 50% ихэсгэ.Агаар бохирдуулсны татвараа нэм.Японд агаар бохирдуулсны болон төв замын татвар өндөр гээд машинаа унахгүй метрогоор явдаг юм байна лаа.Бас Офшороос мөнгөө оруулж ир.Бас Барууны орнууд баячуудаас өндөр татвар авч ядуучуудаа дэмжиж байгааг дуурайх хэрэгтэй

    Хариулах