МАН: Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг дэмжихгүй

С.Гандэлгэр
2022/01/28

МЭДЭГДЭЛ

“Хөгжлийн банк”-ны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийн зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй талаар тус банкны удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийлээ.

2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй Монгол Ардын Нам санал нийлэхгүй.

Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно.

Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна.

Нэр бүхий зээлдэгчдийг зээлээ төлөх асуудлыг хөндөж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, зээлийг эргэн төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгохын төлөө Монгол Ардын Нам тууштай тэмцэхийг үүгээр мэдэгдье.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 81.223.16.46
    2022/01/29

    Сая төг. Хулгайлвал шоронд хэдэн тэр бумаар хулгайлвал төр дааж хэргсэхгүйболгоно

    Хариулах
  • 202.55.188.100
    2022/01/29

    Hugjliin bank gej duusashgui ih mungutei bank bh shig bn da yagaad ene alban tushaaltanguud tasarsan baychuud bolood bgan bol gej boddog bsan chin uruu ard tumnii tatwaraar tuluulchiheed yu ch boloogui ym shig hagartal bayjaad bjee .30jiliin umnu bsan tur zasgiin terguunuud maani mototsikl awah mungugui ,mun hadgalamjgui bsan gesen ymar ih ylgaa we

    Хариулах
  • 202.9.40.191
    2022/01/29

    Хөгжлийн банкнаас их бага хэмжээгээр зээл авсан бүх хүмүүсийн нэрийг ил болгож заавал төлүүлж улсыг хохиролгүй болго!!!!!! Бүгд тэрбумтангууд байна лээ. Албан тушаал ашиг сонирхол өмссөн идсэн хөрөнгө чинээгээрээ ялгарсан хувалзнууд авсан бол төлж л таарна. Ард түмэн тэмцэнэ шүү!!!!!. Хэсэг шуугиж байгаад дарагдчихдаг. Ингэж болохгүй. Энэ дотор АН ба МАН-ын хувалзнууд бүгд байна лээ. Бүгдээрээ төлбөрийн чадвартай олон эхнэр эрхлүүлсэн шимэгчид завхайчууд байна лээ. Сүүлийн жилүүдэд баяжилт ихсээд байсан нь гаднын мөнгөн хөрөнгөөр тоглож ЗГ-р төлүүлчихээд л байсан байх юм. АН-ын хан хүртэл хувалз болоод чив чимээгүй болчихсон. Амаржаргал. З.Энхболд. Цагаан Батүүл Элбэгдорж өндөр болон хужаа Ганболд нар Алтан хуяг гээд л АН-ынхан бүгд хувийн бизнестэй бөячууд болжээ. Эд нарт баяжих ямарч үндэс байхгүй. Хувьчлал нэрээр баахан үйлдвэрийг минь устгаж байшинг нь аваад одоо гялгар уут маалингаа ч үйлдвэрлэж чадөхгүй болтлоо улсаа доройтуулсан байна. Соц нийгмийн үед ийм үйлдвэрүүд бүгд байсныг Орос кинонд мөнхөосөн байна лээ. АН-ны баяжих том бизнес бол чанаргүй баахан оррн сууц барьж зарсан. Энхболдоос эхлэлтэй. Альч намых бай авсан зээлээ төлбхийг шаардаж байна.

    Хариулах
    • 192.82.67.127
      2022/01/29

      За ёстой нэг үнэнийг бичиж дээ.

  • 213.87.152.134
    2022/01/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.187.100
    2022/01/29

    Алтанхуяг ичихгүй талбай дээр өлслөн нэртэй жүжиг тавиад байсан. Одоо Алтанхуягийг зээл авсан найзуудтай нь хамт шоронд хий

    Хариулах
  • 66.181.187.100
    2022/01/29

    АН-ыг сонгосон цагт иргэд биднийгээ араас хутгалаад сууж байсан байна шдээ. Зээл авсан эздийг нь олж илрүүлээд, хөрөнгийг нь хурааж Хөгжлийн банкыг ч, иргэдийг ч аварч үзээрэй.

    Хариулах
    • 150.129.140.201
      2022/01/29

      Ихэнх нь л танай МАНгасууд байна даа. Бла бла