Ажиллах насандаа нийгмийн даатгал төлж, нас дээр гарахдаа тэтгэвэр болгож авдаг юм шүү Г.Мөнхцэцэг гишүүн ээ!

2022/01/29

Өчигдрийн /2022.01.28/ УИХ-ын ээлжит бус чуулганаар 2022 оны төсөвт тэтгэвэр нэмэх асуудлаар тодотгол хийх талаар хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Улс орныхоо төлөө зүтгэж, гар, хөлөө хөдөлгөн ажилласан ахмадуудаа төрөөс харж байгаа дэм гэж ойлгож байгаа. Монгол Улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авагчдын 50 хувь нь 350 мянгын тэтгэвэр авдаг. Энэ бол харамсалтай тоо. Санхүүжилтийг тодорхой болгоно гэж итгэж байгаа" гэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Энэ нь ямар нэг хуулийн үндэслэлгүй, өр үндэсгүй худал зүйл бөгөөд хөдөлмөр эрхлэх насандаа цалингийн тодорхой хувийг нийгмийн даатгалд төлж нийгмийн даатгалын санг бүрдүүлж, улмаар уг сангаас өндөр наслах гэх мэт тодорхой тохиолдлуудад тэтгэвэр, тэтгэмж өгдөг юм. 

Нийгмийн даатгал гэж юу вэ?
Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдлээс хамгаалах арга хэмжээг хэлнэ.

Даатгуулагч гэж хэн бэ?

Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Тэгвэл тэтгэвэр гэж юу вэ?

Даатгуулагчийг өндөр наслахад нь насан туршид нь, тахир дутуу болоход нь хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хуртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

УИХ-д хоёр ч удаа сонгогдсон яруу найрагч гишүүн маань мэдлэггүй гэх үү, мэдээлэлгүй гэх үү, тэтгэвэр авч буй 420 мянган иргэнийг төрөөс харж үзэж байна иргэд дэм аваад сууж байгаа хэмээн "доромжлов". 

Мэдлэгтэй, мэдээлэлтэй, боловсролтой гишүүд энэ парламентад байгаа ч тэтгэвэр гэж юу байдгийг ч мэдэхгүй Г.Мөнхцэцэг нарын гишүүдийг хууль, эрх зүйн сургалтад суулгахгүй бол энэ мэт иргэд сонгогчдынхоо итгэлийг "алдаж", нүүрийг нь "улайлгасаар" байх нь ээ. 

Ажиллах насандаа нийгмийн даатгал төлж, төлсөн мөнгөө тэтгэврийн насанд хүрэхдээ сар бүр тодорхой тогтоолгосон хэмжээгээрээ авдаг юм шүү Г.Мөнхцэцэг гишүүн ээ!




Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.50
    2022/02/02

    Toirog oldohgui .hulgaigaar 2 butehgui nuhriig Dund goviinhond shahaad gargasan Huuk n harj sonsoj bga bizee.MANaas garsan himuus yaj bn.Buhel buten bankiig deeremdej arai bn.Yaj 6.4 jiliig avna da.Arai denduu.EK ees n ehleed zailuulj bolohgui uomuu.800 garui terbum gj bodohoor ...

    Хариулах
  • 202.126.88.131
    2022/02/02

    Хэхэхэ инээхээс өөр зүйл алга даа сонгосон тойрог нь буцаан татаарай элэг элэг элэг

    Хариулах
  • 103.26.195.150
    2022/01/31

    Энэ бүсгүйг Эйнштейны теоремыг мэдэхгүй гэж баалах нь дутажээ.

    Хариулах
  • 192.82.76.51
    2022/01/31

    Шал тэнэг авгай.

    Хариулах
  • 103.212.116.176
    2022/01/30

    Энэ бүсгүй тэнэг байж болноо, энэ хүнийг өөрсдийгөө төлөөл гэж сонгосон бид нар бүүр цаашаа биш үү, одоо энэ хүнийг шоглоод хэрэггүй, өөрсдийгөө шоолцгооё өмбүүнүүд минь

    Хариулах
  • 66.181.181.177
    2022/01/30

    ИЙМ НИМГЭН МЭДЛЭГ , ОЙЛГОЛТТОЙ ХҮН ЯАЖ ЯВААД ТӨР, УИХ-Д ГИШҮҮН БОЛДОГ БАЙНАА СОНГОСОН ТОЙРОГ НЬ БУЦААН ТАТАХ ЦАГ НЬ БОЛЖ БӨӨН ШИВШИГ, ИЙМ ХҮН ЯАЖ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЮМ БЭ

    Хариулах
  • 66.181.161.18
    2022/01/30

    түмэн олныг төлөөлж төрд суугаа хүн ийм мэдлэг нимгэн байж үнэндээ таарахгүй гэртээ хариа эзэгтэйн ажлаа хий шившиг

    Хариулах
  • 66.181.161.2
    2022/01/30

    Ёэ тэнэг п ..да оронд нь би байдаг байж УИХ аас хогийг нь цэвэрлээчэ э.Оюунэрдэ

    Хариулах
  • 213.87.150.148
    2022/01/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 139.5.217.137
    2022/01/29

    Энэ авгайг өөрчлөөчээ хэдэн шүлэг цээжилсэн тэнэг авгай байна Тоо бол ерөөсөө ойлгохгүй амьтан байна Ийм хүнээр сайд хийлгээд ичээчээ Оюунэрдэнээ хүн олдохгүй байна уу Эсвэл сайдын суудал худалдаад авчих хүн алга уу

    Хариулах
  • 66.181.180.122
    2022/01/29

    Наад маанаг хүүхэн чинь юм ойлгохгүй ээ. Зохиолч яруу найрагч гээд л тоогоод байсан чинь шал тэнэг авгай байна билээ.

    Хариулах
  • 66.181.177.154
    2022/01/29

    Энэ маанаг чинь монголын зохиолчдын хорооны дарга байсан байх аа? Ккк

    Хариулах
  • 202.126.89.3
    2022/01/29

    Ийм тэнэг юмнууд байхад төр мөн ийм байна.тэтгэвэр хаанаас санхүүждэгийг энэ мангар зохиолчид хэлээд өгөөч.эсвэл пялдагдаж байгаа ухааны юм уу.

    Хариулах
  • 202.86.133.66
    2022/01/29

    хоорхий юугаа ч мэдэхгуй авгай байна даа.Тэрбумтан болоод оор ажил хийнэ байх даа.

    Хариулах
  • 103.212.116.231
    2022/01/29

    хувь хүмүүсийн мөнгө шүү

    Хариулах