Г.Занданшатар: Хоёрдугаар сарын 1-нд ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна

Х.Есү
2022/01/31

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Төсвийн тодотгол өндөр настнуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр "Төсвийн тодотголыг өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай. Учир нь бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа. 

Өндөр настнуудын тэтгэврийг сар бүрийн 1-нд олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. 

Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.164
    2022/02/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.9.40.193
    2022/01/31

    Иргэдээ алаг үздэг арчаагүй албатууд! Энэ бол нэмэгдэл биш! Ялгаварлан гадуурхал!

    Хариулах
  • 192.82.78.202
    2022/01/31

    Тэтгэвэрийн нэмэгдлийг УИХ-аар эцэслэн яаралтай балах болтугай .Авсан хойноо итгэх болтой маргааш!!!

    Хариулах