ТАНИЛЦ: Хөгжлийн банкнаас зээл авсан 11 төрийн байгууллага 772.3 тэрбумын зээлтэй

2022/01/31

 Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлдэгчдийг ил болгосон. Тодруулбал  Монголбанкнаас Хөгжлийн банканд оруулсан шалгалтын тайлангаар нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй байна гэж дүгнэсэн юм.

Тэгвэл ирэх оны сүүлээр 800 сая ам.долларын зээлийн төлбөр төлөх бөгөөд үүнээс улбаалан найдваргүй зээлдэгчдийг зарлах болжээ. Зээлийн төлбөрийн хувьд "Самурай" бонд болон Хөгжлийн банкны 2018 онд татан төвлөрүүлсэн 500 сая долларын бондын төлбөр байгаа юм.

Улс төрчдийн хамаарал бүхий компаниуд, барьцаагүй зээл авагч гэх мэт “есөн шид” нь бүрдсэн хөгжлийн банкны зээлдэгчид дээр төрийн байгууллагууд нэмэгдлээ.

 Нийтэд мэдээлэгдсэнээр 69 компанид хөгжлийн банк зээл олгосон ба үүний 11 нь төрийн байгууллага байгаа юм.

1.  Эрдэнэс Тавантолгой 147.95 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 174 тэрбумын хөрөнгө барьцаалжээ.

2.  ДЦС4 250.50 тэрбум төгрөгийн зээл авсан бол үүнтэйгээ дүйцэхүйц өртөг бүхий хөрөнгө барьцаалжээ.

3.       Эрчим хүчний яам 45.20 тэрбумыг зээлсэн бөгөөд ямар нэг хөрөнгө барьцаалаагүй аж.

4.       Монголын иргэний агаарын тээвэр 16.26 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

5.   Ди би эм лизинг ХХК нь Хөгжлийн банкны охин компани бөгөөд 130 сая төгрөгийн хөрөнгө барьцаалж 7.12 тэрбум төгрөгийн зээл авчээ.

6.     Монголын газрын тос боловсруулах үйлдвэр 192.74 тэрбум

7.      Зорчигч тээвэр III ОНӨААТҮГ   18.21 тэрбумын зээлтэй. 

8.      Төрийн банк 5.8 тэрбум төгрөгийн зээлтэй.

9.      Эгийн голын усан цахилгаан станцын хувь 42.79 тэрбум төгрөгийн зээлж, түүнээсээ хоёр дахин бага үнэлгээтэй хөрөнгө барьцаалжээ.

10.   Төрийн орон сууцны корпорац 26 тэрбумын зээл авч, мөн л талд нь ч хүрэхгүй хөрөнгө барьцаалжээ.

11.   Дорнод бүсийн эрчим хүчний систем 19.73 тэрбумыг зээлсэн байна.

Эдгээр 11 байгууллага хөгжлийн банкнаас нийтдээ 772.3 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Өдгөө Хөгжлийн банк нь дампуурлын ирмэгт ирээд буй бөгөөд дээрх 772.3 тэрбум төгрөг нь ирэх оны сүүлд төлөх өр төлбөрийг барагдуулах хэмжээний их мөнгө юм.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.231
    2022/02/01

    төрийн банк гэж ашиг байдаг уу банк уу ашиггүй юм бол татан буулгаад ашигтай юм бол өрөө төлөөч дээ мөн МИАТ чгэсэн дээ

    Хариулах
  • 213.87.160.164
    2022/02/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах