БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ МУ-аас БНБУ-д суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай цахим уулзалт хийлээ

2022/02/01

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай цахим уулзалт хийлээ.Тус уулзалтын үеэр "Газар дор баялагаас гадна газар дээрх баялагаа монгол улс ашиглаж аялал жуулчлалын салбартаа онцгойлон анхаарах" талаар хэлэлцсэн байна.


Элчин сайд Л.Саянаа:  Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн турш амжилттай хөгжиж ирсэн. Бүгд Найрамдах Болгар улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 72 дахь жил энэ онд тохиож байна. Цаашид энэ түүхэн харилцааг өргөн хүрээнд тэлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бүрэн дүүрэн боломж, сонирхол байгаа. Бүгд Найрамдах Болгар Улс манай улсын аялал жуулчлалыг маш их сонирхож байна. Өнгөрсөн хугацаанд тус улсаас манай улсыг зорьж 300 орчим  жуулчин ирсэн байдаг. Гадны улс оронд нэн ялангуяа хавсран суух улс орнууд манай улсыг түүхэн соёл иргэншлээр ерөнхий имижийг нь мэддэг ч орчин үеийн хөгжиж буй улс орон гэдгээр тэр бүр мэддэггүй, мэдээлэл тун бага байна” гээд Бүгд Найрамдах Болгар улс, хавсран суух улс орнууд болоод, Монгол Улсаас бусад улс оронд суух 48 төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол Улсын талаарх ойлголт, мэдээллийг шинэчлэн дэлхийд сурталчилан таниулахад хамтран ажиллахыг хүсэж байна.

Мөн тус улсын Зочид буудал, ресторан үйлчилгээний газрын эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, агаарын авиа тур компанийн эздийн холбооны удирдлагуудтай уулзахад аялал жуулчлалын салбараар дамжуулан хоёр орны соёл, түүхэн харилцааг сурталчилах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна зөвхөн аялал жуулчлалын салбарт төдийгүй харилцан сонирхсон салбарын тухайлбал, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгэм хамгааллын зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.

Тус улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтнуудыг туршлага солилцуулах, олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагыг оролцуулан эх орноо сурталчлах, дэлхийд үнэлэгддэг Болгар улсын аялал жуулчлалын боловсролд мэргэжилтэн солилцох зэрэг ашиглагдаагүй нөөц бололцоо арвин байгааг цохон тэмдэглэсэн юм.

Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр Аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Өнгөрсөн 7 хоногт БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулж, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Мөн гадаадын авиа компаниудын удирдлагатай өнөөдөр уулзалт хийж, дэлхийн жуулчид Монголыг зорин ирэх боломж, гарц, шийдлийг ярилцлаа” гээд Бүгд Найрамдах Болгар улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн шинэ боломжуудад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлээд Элчин сайд Л.Саянаад ажлын амжилт хүслээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.217
    2022/02/02

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах