Барилгын гол нэр төрлийн материал импортлогч нарын төлөөллүүдийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломж, хамтын ажиллагааны талаар уулзалтыг зохион байгуулж холбогдох чиглэлийг өглөө.Тус чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулж барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгууллаа.
Сар бүр нэн түрүүнд шаардлагатай барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх чиглэлээр барилгын материал импортлогч ААНБ-уудын хүсэлтийг эрэмбэлэн нэгтгэж, ГХЯ, ЗТХЯ-тай хамтран ажилласны үр дүнд 12-р сард 95, нэгдүгээр сард 105 вагоны тээвэрлэлтийг шийдвэрлээд байна.
Импортын барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх хэрэгцээ шаардлага, дотоодын үйлдвэрлэгчдийн төмөр замын тээвэр, вагоны тээвэр зохицуулалтын талаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан нартай Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга, БМҮХ-ийн дарга Д.Батзориг нар хамтарсан уулзалт хийсэн бөгөөд материалын ханган нийлүүлэлтэд УБТЗ-аас хамаарах бүхий л тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.25
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах