Д.Амарбаясгалан: Ёс зүйн хариуцлага тооцуулсан улстөрчдийг дахин улстөрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй

Т.Отгонсувд
Өчигдөр 13 цаг 07 минут

Өнөөдөр/2022.02.11/ Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Генсек Д.Амарбаясгалан гэмт хэрэгт холбогдсон, албан тушаалаа ашигласан хүмүүст улстөрийн хариуцлага тооцож, дахин улстөрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Тэгэхээр энэ улс төрчдийн хариуцлага, ёс зүй гэдэг санаатай, санамсаргүй байдлаар яваад ирчихсэн хуулиар хориглогдоогүй дүрэм журмаар хориглогдоогүй гэдэг нэрийн дор яваад байгаа учраас энийг одоо хааж хясан боогдуулах үйл ажиллагааг улс төрийн нам энэ хууль эрх зүйн орчинд нь бүрэн хангалттай хэмжээнд бий болгож өгөх хэрэгтэй.
Манай нам Улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэдэн түвшинд нь гаргаж ирж, хоёр хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ баталгаажуулж авч байгаа юм. Улс төрч илтэд ёс зүйн алдаа гаргасан бол улс төрийн хариуцлага хүлээдэг боломжийг нээлттэй болгож өгч байгаа юм. За улс төрийн хариуцлага хүлээчих юм бол дараа дараачийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж өөрөө хаагдах тийм нөхцөл бүрдэнэ. За хоёр дахь асуудал нь гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүн түтгэлзэнэ. Яагаад гэвэл бид бас хүний эрх, эрх чөлөөг бодох ёстой. Тийм ээ, хэлмэгдүүлж болохгүй, ямар нэгэн байдлаар хэрэг үүсгэнгүүтээ нэр дэвших боломжийн ч гэдэг юм уу улс төрд оролцох боломжийг нь хааж болохгүй учраас түдгэлзүүлэх алхмыг бид эхлээд хийнэ. Хууль хяналтын байгууллагаар шалгагдана шүүхээрээ таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. За энэ нь өөрөө нэг удаа гараад эргэж орох гэж байгаа зүйл ерөөсөө биш юм байгаа юм. Энэ бол насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдах юм гэж байгаа юм. Манай намын хувьд болбол дахиад сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй л гэсэн үг." хэмээв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.187
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах