Соёлын сайд Ч.Номин: " Өнөөдрийн засгийн газрын хурлаар дэлхийн нэр хүнд бүхий хамгийн том гэж нэрлэгддэг кино урлагийн салбарын Каннын фестиваль, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохон зэрэгт ордог Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлаг болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой боллоо.
Соёлын яамны гол чиг үүргийн нэг нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлах явдал юм. Жуулчин татах тал дээр түлхүү хамтарч ажиллана.
Венецийн Биенналийн үеэр улс төр, урлагийн төлөөлөл, 8,000 гаруй хэвлэл мэдээллийн салбарынхан ирдэг. Тиймээс урлагийн бүтээлээр дамжуулан улсаа таниулах боломж бүрдэж байгаа. Бүтээлийн үнэлэмжийг дэлхийд өсгөхөд чухал үүрэгтэй.
Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.79
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах61.127.129.136
Энэ юү вэ?!Оролцох оролцохгүйг засгийн газар шийддэг юм уу?!оролцох хэмжээний бүтээл гаргаад чадаж байвал хэн нэг солиотой хүмүүсийн зөвшөөрөл огт хэрэггүй
Хариулах