Хоёр зээл ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА дууссан учраас ЭРҮҮГИЙН хариуцлагаас ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ

2022/03/29

Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна.

Энэ үеэр Үндэсний аудитын газрын гуравдугаар газрын захирал Д.Энхболд 

"Аудитын зөвлөмжүүдэд 28 зээлдэгчдийн асуудлаар албан шаардлага хүргүүлж ажилласан. Хэрэгжилтийг ҮАГ-т ирүүлсэн. Энэ 28 байгууллагаас зургаан зээлдэгч нь эргэн төлөлтөө хийсэн. Бусад 22 зээлдэгч зөрчил дутагдлаа бүрэн гүйцэт арилгаагүй хэвээр байна.

Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлаар УПЕГ-аас 2022 оны хоёрдугаар сард Үндэсний аудитын газарт мэдээлэл албан бичгээр өгсөн. Хоёр зээлийн асуудлыг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Нэг зээлдэгчийн асуудалд хэрэг бүртгэл нээхээс татгалзаж, гурван зээлдэгчийн асуудал хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа гэж хариу өгсөн.

Албан шаардлагын хэрэгжилтийн талаар бол 28 зээлдэгчийн 569,8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх, эргэн төлөлтийн эрсдэлд орсон 237,8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гурван зээлд анхаарч зээлийг хугацаанд нь төлүүлэх, эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авахыг даалгасан." гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.108
    2022/04/06

    Ter 2 zeeliinhee ezdiin neriig todorhoi hel.

    Хариулах
  • 213.87.149.227
    2022/03/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.96
    2022/03/29

    Davartcan har llaruud yuma

    Хариулах