Монголын ПАРАЗИТ “сахал” Д.ЭРДЭНЭБИЛЭГ

2022/04/22

Монголын сор болсон өмч хөрөнгө, үйлдвэр аж ахуй, орд газруудыг эзлэн авсан “сахал” Д.Эрдэнэбилэг анх удаа зурагтаар гарав.

Эзэн ярьж байна. Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, түүний лицензүүд, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийг ордуудтайгаа, Багануур, Саут гоби сэндс, Худалдаа хөгжлийн банк, Блүүмберг ТВ, Сүхбаатарын талбайн одоо зогсоол байгаа урд хэсэг, АН-ын төв байрны суурь, газар…

Д.Эрдэнэбилэг өөрөө цоо шинээр босгосон нэг ч үйлдвэр байхгүй. Монголд аж үйлдвэр хөгжөөгүй, би л эхлүүлж байна гэж “Улаан бал”-аар ярьсан. Гэтэл түүний эзэмшилд орсон бүх үйлдвэр, уурхайг 20 дугаар зуунд улс босгож, хайгуул хийж баялгийг нь илрүүлсэн. Шимэгч шинээр босгодоггүй. Шимэгч бэлэн бие махбодид орж үүрлэн шим шүүсийг ховх сордог. Үүр нь болсон бие махбодь, эд эрхтэн шим тэжээлээ түүнд алдаж, өвчилж үхдэг. Монголын хөгжилд шимэгч үүрлэсэн учраас өсч бойжихгүй, хамаг шимт бодисыг нь паразит булаан соргоос болдог.  

Сахлаа хусаад, гэмгүй дүр эсгэн, аж үйлдвэржилт, хөрөнгө санхүүжилт ярьсаар цаг дуусгаж, өөртөө эх оронч цол хайрласан Должингийн Эрдэнэбилэг гэж чухам хэн бэ? “Луйварчдын сүүлчийн халхавч нь эх оронч үзэл байдаг” гэдэг мэргэн үгийг нэвт сануулсан энэ хүний угсарсан санхүүгийн сүлжээний талаар баримт юу хэлдэг вэ? Монголын эзэн Хөгжлийн банкинд 506 тэрбум төгрөгийн өртэй, төрд нийтдээ 1,1 их наяд төгрөгийн өглөгтэй “сахал” Д.Эрдэнэбилэгийн нууц түүхийг хөндье!  

 Ли овогт

 Должингийн Эрдэнэбилэг 1968 онд Улаанбаатар хотод 32-ын тойрогт төрсөн. Баянхонгорынх гэдэг нь ээжийнх нь нутаг. Харин 32-ын тойргийнхон гэж хэн бэ? гэдгийг үндэсний үзэлтэй хүн бүхэн мэднэ.

Ц.Нямдорж УИХ-ын танхимд  Ли Чин Ши гэдэг төрсөн эцэгтэй Эрдэнэбилэгийг Монголын эзэн болсныг нь 2017 онд зарлаж байв. 

Тостой жолооч явсан хүн Монголын хамаг л өнгөтэй өөдтэй үйлдвэр өмч, эрдэнэс баялагт эзэн сууж, дархлагдсан данжаад болоход нь аль зүгээс дэмжиж тэтгэдэг вэ? гэдэг асуулт эндээс урган гарна. Эх оронч гэж өөрийгөө өргөмжилж болно. Харин аль эх орныг хэлээд байгаа хэрэг вэ? гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал.

 Налайхын уурхай, спирт, Улаанбаатар хотын сан

 Д.Эрдэнэбилэг бизнесийн гарааныхаа талаар бусдын л адил гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Бусдын адил биш учраас бусдын адил гэдэг үгээр ам таглаж байгаа нь тэр юм. 

Д.Эрдэнэбилэг Налайхын уурхайг танагтай байхад нь 90-ээд оны эхээр тонож, спиртээр арилжаа наймаагаа эхэлсэн. Хотын фракцийнхантай эртнээс холбоо сүлбээтэй байж, М.Энхболд, Т.Бадамжунай нар Нийслэлийг атгаж байхад Улаанбаатар хотын санг банк болгон хувьдаа авч чадсанаар мөнгө, санхүүгийн салбарт орсон. 

Ингээд 2006 онд Эрдэнэтийн зэсийг олон улсад зардаг “Жералд металз”-аас Худалдаа хөгжлийн банкны хувьцааг авч, санхүүгийн схемээ угсрах үүр уурхайгаа өөрийн болгож авсан байдаг. Х.Баттулгын жолоочоор түр ажиллаж байсан удаатай гэдэг бөгөөд Баянгол зочид буудлын хувьцааг эзэмшиж байснаа хожим нь зарсан. 

Хөтөлийг шимж сорсон арга зам

 Хөтөл бол Зөвлөлтийн тусламжаар 1981 онд байгуулагдсан, 800 гаруй ажилтан, ажилчинтай, улсын ууган цементийн үйлдвэр. Шохойн хоёр ордтой, цахилгаан станц, дэд бүтэцтэй, засмал, төмөр замаар зах зээлтэй холбогдсон.

2011.01.12-нд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар нарын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулагчийг шалгаруулах тухай хамтарсан тушаал гаргав. Ердөө маргааш нь 24 цагийн дотор сонгон шалгаруулалтыг дүгнэж, “Бейзмент” гэдэг компанийг гэрлийн хурдаар ялуулсан байдаг.

 Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг тив далай дамнасан  аварга том банк, корпорациуд гэрийн хаяган дээр бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй, тамга, гэрчилгээнээс өөр юмгүй цүнхэнд багтдаг компанид салам “ялагдсан” дүн гарчээ. Өнөө томчууд нь нэг өдрийн дотор саналыг хүлээж аваад, судлаад хариу ирүүлж амжихгүй нь тэнэг хүнд ч тодорхой жүжиг.

Шалгаруулалтаас 4 хоногийн дараа 2011.01.17-нд сайд Х.Баттулга албан бичиг илгээж, тэр өдөр нь ТӨХ-ны дарга Д.Сугар, “Бейзмент” компани, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд гурвалсан гэрээг гялалзтал шуурхай байгуулав. 

Өмч хөрөнгөгүй “Бейзмент” өөрийнхөө хөрөнгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 55 сая долларын хөрөнгө оруулж, сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, хуурай аргын шинэ технологи нэвтрүүлж,  Монголын хэрэгцээг хангахаар тохирчээ. Бүтээгдэхүүний борлуулалтаар хөрөнгө оруулалтаа нөхөж, 10 жилийн дараа 2021 онд улсад буцааж өгөхөөр заажээ. 

Хөрөнгөгүй компани хөрөнгө оруулж чадахгүй учраас Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 10 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 61,2 сая долларын зээл авчээ. Гэрээ, данс, ирээдүйн орлого гэх мэт агаарын барьцаа тавиад зээл авсан. Хөгжлийн банкнаас авсан 61,2 сая долларын зээлийн 39,6 сая долларыг нь Д.Эрдэнэбилэгийн Худалдаа, хөгжил, Улаанбаатар хотын банкны зээлийг хааж шилжүүлсэн.

 Зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан гэдэг нь энэ шилжүүлгээр батлагддаг. Зээлээс 21 сая доллар нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт бус “Бейзмент”-ийн дансанд тоног төхөөрөмжийн төлбөр нэртэйгээр шилжиж орсон.  Эхлээд 2011 онд ийнхүү хөрөнгө оруулагчаар орж эзэн суугаад, 2015 онд хувьчилж авсан. 

Д.Эрдэнэбилэг “Улаан бал”-аар ярихдаа Хөтөлийг 1,3 тэрбумаар аваагүй, 39 тэрбумын өртэй нь хамт хувьчилсан гэсэн. Өөрөө эхэлж хөрөнгө оруулагчаар ороод, 4 жилийн хугацаанд өнгөтэй биш өртэй, өөдтэй биш үнэгүй болгоод авсан. Өөрөөр хэлбэл, шимэгч байрласан, шим шүүсийг нь сорсон. Өрийг нь дарж, өөд нь татах гэрээний үүргээ санаатай санаагүй биелүүлээгүй учраас 39 тэрбумын өртэй, 1,3 тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд хүргэжээ гэсэн үг юм. Шохойн чулууны хоёр орд, цахилгаан станцыг нь үнэлгээнд оруулаагүй. Орон сууц зарахдаа унтлагын өрөөг нь, машин худалдахдаа моторыг нь үнэлгээнээс хасчихсантай адил юм болсон.

З.Энхболд даргатай УИХ 2015 оны 7-р сарын 3-нд наадмын өмнөх өдрүүдэд гаргасан тогтоолынхоо хавсралтанд нь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хөрөнгө оруулсан этгээдэд нь хувьчлах” гэж нэр цохож заасан. Бараг л Д.Эрдэнэбилэгт гэж нэр цохож зааснаараа Үндсэн хууль, өмч хувьчлалын хуулиудыг ноцтой зөрчсөн байдаг.

 Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүр гүйцээчих үү дарга аа гэдэг шиг Хөтөлд супер хямдрал зарлаад өгсөн. Америк руу зугатсан Ч.Сайханбилэг, Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогт, тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Ц.Нанзаддорж нарын гар хөлийн үсэг Хөтөлийг дээрэмдсэн түүхэнд ингэж үлджээ.  

Гайхамшгийг бүтээсэн энэ жижиг компани Д.Мишиг, Р.Мөнхтуул, Г.Энхбаяр гэсэн 3 эзэнтэй байсан Д.Мишигийн хүү М.Батсуурь Худалдаа, хөгжлийн банкны хуульчаас Ц.Элбэгдоржийн үед суга дэвшиж, Захиргааны хэргийн танхимын Тэргүүн шүүгч болсон. “Бейзмент”-ийн эзэд бүгдээрээ Махимпекс, Худалдаа, хөгжлийн банкинд ажиллаж байсан иргэн М.Бөх-Очир агсанд хувьцаагаа нэг ч төгрөг авалгүйгээр бэлэглэсэн байдаг нь нэн сонирхолтой. 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсноос хойш 6 жилийн турш Улсын комисст өргөтгөлөө хүлээлгэж өгөх хүсэлт гаргаагүй. Улсын комисст 6 жилийн дараа хүлээлгэж өгсөн ч гэрчилгээ авчихвал өр барьцаалагдах учраас бүртгэлд оруулдаггүй. Жирийн иргэн бүртгэл, гэрчилгээгүй ундааны цех ч ажиллуулж болохгүй хуультай байтал энд хэрэгжээгүй.

 Улсын гэрчилгээгүй, албан бус үйлдвэр өнөөдрийг хүртэл 8 жил ажиллаж, бүтээгдэхүүнээ зарж борлуулсаар ирсэн боловч өрөө төлөөгүй. Хөгжлийн банкны зээлийг 2015 оноос  хойш 7 жил огт төлөөгүй байна. Өнөөдрийн байдлаар Бейзмент гэдэг нэртэй байгаад “Хөтөл” болсон ХХК Хөгжлийн банкинд 295 тэрбум төгрөгийн өртэй. 

Харин өөрөө  банкны эзэн хүн өрөө төлөхгүй, дундын хувилбар олдох байх, үйлдвэр өөр гэж ярьж байна. Тэгвэл Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс өр төлөхгүй, дундын хувилбар олно гэж 10 жил луу унжвал яах вэ? Улсын ууган цементийн үйлдвэрийг үнэгүйдүүлэн авсан Д.Эрдэнэбилэгийн гар хөл хэдэн захирал хувийн өмчийг дээрэмдлээ гэж уйлагнаж байгаа болохоос биш ажилчид нь төр өмчөө эргүүлэн авсанд 100 хувь дуртай байгаа.  

Нийгмийн даалтгалаа төлүүлдэггүй, 6 жил цалингаа нэмүүлж чадаагүй нь үйлдвэрийн ажичид.  Тэгээд ч “Хөтөл” компани Хөгжлийн банкнаас авсан 61,3 сая долларын зээлийнхээ 40 саяыг нь ХХБ, Улаанбаатар хотын банкинд шилжүүлснээс биш Цемент шохойн үйлдвэрт хөрөнгө болгож оруулаагүй. Авсан зээлийн хэд нь яг Цемент шохойн үйлдвэрт орсон бэ? Өрийн хэд нь Цемент шохойн үйлдвэрт оногдох вэ? гэдгийг төр өөртөө авсан учраас ус тосоор нь ялгаж салгаж эхэллээ. Төр “Хөтөл” гэдэг цаасны компанийг булааж аваагүй, тэдний өмчлөлөөс Цемент шохойн үйлдвэрээ салгаж аваад удаагүй байна.  

 Дарханы төмөрлөгийн шим шүүсийг ховх сорсон нь

 Гарал угсаа нэгтэй шимэгч хорхойн халдварлах арга зам адилхан. Хөтөлд шигдсэн хорхой Дарханы төмөрлөгт яг тийм замаар орж шим шүүсийг нь ховх сорсон. 

Мөн л үйл ажиллагаа явуулдаггүй, тамга, гэрчилгээ хоёртой “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар эхлээд тодорсон. 

Бас л адилхан Солонгосын “Поско”, Энэтхэгийн “Меско стийл”, “Ай Си Эм”, Хятадын “Бао Ган”,  "China National Precision Machinery I/E corporation гэсэн таван аварга том корпораци Д.Эрдэнэбилэгийн 2 хон жилийн өмнө бүртгүүлсэн компанид навсайтал “ялагджээ”. 

Мөнөөх л улигт Д.Сугар гэдэг ТӨХ-ны дарга 2011 оны 12-р сарын 23-нд шинэ жилийн баярын үеэр гэрээ байгууллаа. Хөтөлд болж буй явдал энд ч давтагдаж, өөрийн хөрөнгөгүй “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 10 жилийн дотор 49 сая долларын хөрөнгө оруулан, бүрэн санхүүжүүлж, төмөр зам, ачих буулгах байгууламж, цахилгаан хангамж зэргийг барьж байгуулан, ордын төмрийн хүдрийн 70 хувийг өртгөөр нь авах эрх эдлэх гэрээ байгуулжээ.

 Арван жил буюу 2021 оны 12-р сарын 23 хүртэлх хугацаанд гэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, жилд 3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Оюутолгой, Тавантолгой, V цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалт, барилга орон сууцны гол араг яс болсон арматур, ган хийц нийлүүлэх, төмөр зам, автозам, шугам сүлжээ барьж байгуулах асар том үүрэг хүлээсэн байна.

Эхлээд Н.Алтанхуягийн Засгийн газар 30 жилийн концессоор өгөх шийдвэр гаргаж, Ч.Сайханбилэг бүр гүйцээв. “Кью Эс Си” компани хуурай, нойтон аргын баяжмалын үйлдвэр, ангижруулсан төмрийн үйлдвэр, жилд 300 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн буюу арматур, ган хийц, ган бөмбөлөг үйлдвэрлэх, 33,4 км төмөр замыг ачих буулгах терминалтай, 95 км хүнд даацын автозам, 50 км цахилгаан шугам, дэд станц барих зэрэг 6 үндсэн үүрэг хүлээжээ.

 Энэ зургаан том ажлаас ангижруулсан төмөр үйлдвэрлэх, барилгын үнийн өсөлтийг хазаарлаж болох байсан арматур үйлдвэрлэх Монголд ашигтай, Д.Эрдэнэбилэгт ашиггүй үүрэг огт биелэгдээгүй. Учир нь Төмөртэй ордын хүдрийг урагшаа хурдан зөөж ховх сорох нь гол зорилго нь байсан. 

Төмрийн хүдрийг нунтаглах төдий анхан шатны боловсруулалт хийдэг болж, төмөр зам, авто зам, цахилгаан шугам барьсан. Мөн л Хөгжлийн банкнаас 71 сая долларын зээл 2014 онд авсан. Мэдээж төлөөгүй, өнөөдөр 191 тэрбумын өртэйг нь шүүх  тогтоосон. 

Хөгжлийн банкинд зээл өгөх мөнгө байсангүй. Тэгмэгц нь өөрий Худалдаа хөгжлийн банкнаас 45 сая доллар, Оросын ВИБ банкнаас 26,5 сая. долларыг Хөгжлийн банкинд хүүтэй байршуулаад, түүнийгээ зээлдэж авсан. Заавал Хөгжлийн банкнаас л авна гэж зорилготой байжээ. Анхнаасаа зээлээ төлөхгүйн тулд Хөгжлийн банкыг дунд нь ингэж түлхэж оруулан, өртэй үлдээх төлөвлөгөөтэй байжээ гэж тайлж болно.

 Төмөр зам барихаар Хөгжлийн банкин дээр бичүүлж авсан 71,3 сая долларын зээлээрээ Худалдаа, хөгжлийн банкны 8 зээлийг хаасан. “Бейзмент” гэж байгаад “Хөтөл” болж нэр, зүсээ сольсон компани нь мөн л Хөгжлийн банкнаас авсан 61,2 сая долларын зээлийнхээ 40 шахам сая доллараар нь Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны зээлийг хаасантай адилхан схем, зориулалтын бус зарцуулалт энд ахиад давтагдаж байна. 

 Н.Алтанхуягийн Засгийн газар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх концессоор өгсөн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар гурван өөрчлөлт оруулжээ. Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 30 жилийн концессын гэрээг төмөр зам, автозам, цахилгаан шугамыг нь барих-ашиглах болгож өөрчилсөн. Үйлдвэрийг ордуудтай нь 30 жил ашиглах эрх нь хэвээрээ боловч өөрсдөө бариад ашиглаад дараа нь улсад үнэ төлбөргүй өгөх байсан нөхцлийг шууд улсад зарах болгосон.

 Барих-ашиглах, шилжүүлэх нөхцлийг барих-шилжүүлэх болгосон нь юу гэсэн үг вэ? Өөрөө төмрийн хүдэр зөөхөөр улсаас зээл авч барьсан төмөр замаа улсад шууд зарах болсон.   2016.02.01-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Концессын зүйлийг төрийн өмчлөлд шилжүүлэх авах тухай” 77 тоот тогтоол гаргав. 33,4 км төмөр замыг “Монголын төмөр зам” компани буюу төрд шилжүүлэн авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байдаг. 

Сангийн сайд Б.Болорт вексель буюу өрийн бичиг гарган төмөр замын төлбөрийг төлөхийг үүрэг болгосон. Засгийн газар буюу татвар төлөгчид Д.Эрдэнэбилэгийн бариулсан 33,4 км төмөр замын үнэд 90 сая доллар төлсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2019 онд төмөр замын бодит өртөг нь 40 тэрбум төгрөг болсныг тогтоосон. 

Улсын банкнаас төмөр зам барина гэж зээл аваад, улсад буцаагаад 8 дахин нугалаад шахчихсан байна. 40 тэрбумын өртөгтэй төмөр замыг өнөөдрийн ханшаар 330 тэрбумаар үнэлэн улсад заржээ. Худалдаа, хөгжлийн банк төмөр замын төлбөр 112 сая долларын вексель буюу Засгийн газрын өрийн бичгийг Хөгжлийн банкинд өгч мөнгө болгоод гаргаж авсан. 

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл+векселийн төлбөр 112 сая долларыг нэмж, нийтдээ 2 удаа мөнгө авчээ. Өөрийнхөө хөрөнгөөр төмөр зам барьж ашиглаж байгаад улсад буцаан шилжүүлж өгөх концессын гэрээ эцэстээ ийм том луйвар болж хувирсан байна. 

Нэг төмөр замыг 2 удаа зарсан. Д.Эрдэнэбилэг “Улаан бал”-аар орохдоо Монголд Аж үйлдвэрийн яам хэрэгтэй гэж ярьсан. Аж үйлдвэрийн яам байснаар барахгүй өөрөөс нь өндөр үнээр төмөр зам авсан сайд Д.Эрдэнэбат нь шоронд орж, шүүхийн хаалга сахиж яваа. Д.Эрдэнэбилэгт л Аж үйлдвэрийн яам хамгийн их ашигтай хэрэгтэй байсан. Төмөр зам дээр 95 км автозам барьсны 95,2 тэрбум, 50 км цахилгаан шугам, дэд станцын 12,5 тэрбум төгрөг бас нэмэгдэнэ.

 Төмрийн хүдэр урагш нь зөөж, 1,8 их наяд төгрөгийн орлого олсон “Кью Эс Си” Хөгжлийн банкинд 200 орчим тэрбум төгрөгийн өртэй, улсад 100 тэрбум төгрөгийн татварын өртэй байна. Шимэгч ажлаа маш сайн хийжээ. Шимүүлсэн улс өртэй, шимсэн тал мөнгөтэй. Төмөртэйн ордын хүдрээс Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн охин,  дүү, хүргэн нар Хятадын иргэн На Рэн Ту Яа хамтран 200 тэрбумын орлоготой арилжааг авсан нь анхаарал татдаг.

 ХХБ-ны хөнжлөөс халдсан шимэгчид Хөгжлийн банкинд

 Шимэгч паразит Хөгжлийн банкны хөлөөс толгой хүртэлх бүх биеэр нь тархсан байсан учраас онцгой давуу эрх эдэлсэн. Хөгжлийн банкны 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 508 тэрбум нь зөвхөн сахал Д.Эрдэнэбилэгийнх.

 Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг толгойд нь шигтгэн суулгаснаас эхэлнэ. Зээлийн эцсийн шийдвэрийг гаргадаг ТУЗ бол толгой. Б.Шинэбаатар Худалдаа, хөгжлийн банкны 28 тэрбумаар барьсан 13 давхар барилгын 11, 12-р давхрыг Хөгжлийн банкинд 28 тэрбумаар авсан хүн. Шимэгч л бүтэн барилгын үнээр хэсэг талбай худалдан авч чадна. Худалдаа, хөгжлийн банкны дээвэр дор Хөгжлийн банк орсон. 

Нэг хөнжилд байхаар шимэгч бүр хүчтэй тарна. Б.Шинэбаатар дараа нь Д.Эрдэнэбилэгийн 49 хувийг төлөөлөн Эрдэнэт үйлдвэрт Тэргүүн дэд захирлаар очиж байсан. Шимэгч биед  орж үүрлэдэг тэр л арга зам энд тэндгүй давтагдана. ТУЗ-д ганцхан шимэгч байгаагүй. Жишээ нь М.Банзрагч Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр орсон. Д.Эрдэнэбилэгийн Улаанбаатар банкны тэргүүн дэд захирал улсын банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн гэсэн нэр хаягтай байсан. Ямар юмных нь хараат бус байх вэ? Хараат бус биш хараат бас гэвэл яг тохирно.

Шимэгч бүх эрхтэнд шигдсэн. Хөгжлийн банкны зээл судлах, олгох, төлүүлэх хүртэлх бүх шатанд шимэгчид байрласан. “Кью Эс Си” компанийн 30 хувийг эзэмшдэг “Оргил смарт солюшн” компанийн захирал А.Бат-Оргил Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирлаар ажиллаж байсан. Өөртөө зээл олгоод, өөрөө төлүүлэх албан тушаалыг бөглөж байсан хүн. Үүргээ биелүүлээд дуусмагц нь энэ шимэгчийг Хөгжлийн банкны биенээс гаргасан байдаг. Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан Монголын зэс корпораци, Монголын ипотекийн корпорацийн ТУЗ-ий дарга Б.Мөнхбаатарын эхнэр нь Хөгжлийн банкны эрсдэлийн мэргэжилтэн. Өртэй талыг төлөөлсөн өр төлүүлэгч хүн гэсэн үг.

 Төр засаг, хууль шүүхэд халдварласан паразит

 Д.Эрдэнэбилэгийн улс төрийн хамгийн том ивээгч, улс төрийн том малгай нь Ц.Элбэгдорж. Ц.Элбэгдоржийн хонгилд шимэгчид язганалдаж байсан юм. Жишээ нь, Хан-Уул дүүргийн шүүгч Б.Мөнхбаяр гэгч “Кью Эс Си”-гийн дансыг битүүмжлэх өөрийнхөө шийдвэрийг цуцалж, Хөгжлийн банк өрөө барагдуулах боломжийг хааж байсан юм.

 Б.Мөнхбаяр нь цахилгаан шатанд зүй бусаар авирлагч өмгөөлөгч Б.Баасанцогтоос ХААН банкны дансаараа мөнгө авсан үйлдэлдээ шийтгэл хүлээж, шүүгчийн бүрэн эрхээ алдсан. Улаанбаатар банкны Тэргүүн дэд захирал бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн асан М.Банзрагчийн хүү М.Түшиг Захиргааны танхимын тэргүүн, төмрийн хүдрээс 200 тэрбумын орлого олсон охин, дүү, хүргэнтэй Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарыг Ц.Элбэгдорж томилсон. Д.Эрдэнэбилэг төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн авахад хэрэгтэй шийдвэр тушаал гаргасан гол хүмүүс нь Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар. Шимэгч төрд ч хүчтэй шигдэж үүрлэн, шимж сорсоор ирсэн байдаг.

Д.Эрдэнэбилэг зурагтаар өрөө төлөхгүй, Эрдэнэтийн 49 хувир наймаалцах санаа агуулсан зүйлс ярин, өөрийгөө эх оронч, бүтээн байгуулагч гэж цоллож байна. Авлигачдын өрийг ард түмэн төлөх учиргүй. Өрөө өөрөө л төлөөрэй! Паразитад соруулж, өрийг чинь бид төлөхгүй шүү.    

 

 



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2022/04/26

    ккк урд зүгийн хүн луйвардаж олсон зүйлээ аль хэдийн Сингапурт хийгээд дарчихсан байгаа .... манайхан сайн хайхгүй бол олохгүй дээ

    Хариулах
  • 192.82.85.35
    2022/04/25

    Монголд төрөөд өсөөд энэ орны төлөө зүтгэхгүй элэг буруу л байна даа....

    Хариулах
  • 192.82.88.243
    1 цагийн өмнө

    Ужигарсан асуудал удах тусам цагийн аясыг дагаж өнгө зүсээ чадмагаар өөрчилж чадна. Энд төр засаг, хууль, шүүхийнхэн оролцож бна гэдэг чинь бүхэл бүтэн системийн үйл ажиллагаа явагдаж бнаа л гэсэн үг. Төр засаг нь өөрөө оролцоод ирэхээрээ юун тэмцэх манатай, тэмцлээ гэхэд их л бэрхшээлтэй байх болно. Ёстой ямар үе нь гарч ирж цэвэршүүлж чадах эсэх нь тодорхойгүй. Төр засагт гарсан зарим ерөнхийлөгч нар хийсэн дорвитой барьж авсан ажил гээд хэлчихээр юм ховор л бдаг. Зарим нэг нь өөрийн толгой дээрхийгээ харахгүй бүр урьдах ерөнхийлөгчөө занаж зүхэж уурсаж байхыг ч харлаа. Ард түмэнд хандаж уурсаж бдаг ерөнхийлөгчийг амьдралдаа анх удаа үзлээ шүү дээ. Ерөнхийлөгчийн төлөвшил, ёс зүйг судлаж байж дэвшүүлэхгүй бол шизо юмнуудын ярьсан хэлсэнд итгэх итгэл алдагдсаар ирсэн. Амьдралтай юм ярьдаггүй, мөрөөдлийн шинжтэй хуурайдуу аргацаах төдий л байдгийг харцгааж бна.

    Хариулах
  • 202.126.89.201
    Өчигдөр

    Шуналгүй хүн гэж хаа ч байхгүй. Нэг хүний шуналыг зүхэхээс илүүтэй урд зүгийн тавиулуудыг таниж сурах хэрэгтэй. Нэгэнт цусандаа байгаа итгэл үнэмшил эрх ашгийг хэн ч дагана. Түүнийг буруутгах аргагүй. Монгол ялахын тулд монголчууд монгол хүнээ таниж сурах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.90.159
    Өчигдөр

    mun ih shunalaa.munh yum shig l ed hurungunii tulu zutgehiin.niigemd sain saihan yum hii l xii l dee ter munguuruu

    Хариулах
    • 66.181.177.25
      Өчигдөр

      Эрдэнэбэлгийг ярьсаар байгаад нөгөө хөгжлийн бөнкны асуудлаа мартагнуулах талдаа оржээ. Мөн амархан мартах нээ. Яг ЖДҮХС шиг ганц 2 хүн шалгасан болоод хаях нь ээ

  • 213.87.161.152
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 98.63.62.109
    2022/04/23

    Ардчилалын баатар Бат-Vvлийн vргэлж муу хэлж зvхдэг социализмын vед Монголд жинхэнэ бvтээн байгуулалт явагдаж vйлдвэрvvд олноор баригдсан. Харин ардчилсан нийгэм байгуулаад бvгдийг нь тонон дээрэмдсэн.Тэгээд ичих ч vгvй монголд аж vйлдвэржилт байгаагvй ярьж байгаа эрvvл ухаантай хvн биш.Эх орныг минь цемелсен энэ хужааг хамсаатнуудтай нь хамт шvvж ялыг нь vvрvvлэх хэрэгтэй.Зээлээ телеед ялаас челеелегдеж болно гэж гэвэл эндvvрэл.

    Хариулах
    • 66.181.177.25
      Өчигдөр

      Тэнэгт ашигтай ажилладаг үйлдвэр тун ховор байсан даа.Бүгд шахуу шувт татаасаар ажилладаг үйлдвэрүүд байв.

  • 217.6.171.138
    2022/04/22

    ene haraal idsen huurig shorond hiigeed huchindeed hay

    Хариулах
  • 202.55.188.118
    2022/04/22

    iim muu hun bsnaas uhsen n deer dee teguul olon hunii maidral saijrana daa !!

    Хариулах
  • 202.55.188.118
    2022/04/22

    ene neg luivriin shem n ankh ub hotiin bankiig avahd butenguut tsaashaa hhbankiig avaad daraa hotol , darhanii tomorlog, hogjliin bank, erdenetiin 49 geed davraad yavtsan bn shd aaimshgiin ih shunalaa!! shiidver gargadag hunee tomilood l shiidver gargaad yavchdag hunii uhaand hurehgui aimaar ajiilah yumaa muu yumandaa !! tegsen dor gants bankaa sian ajillulj bhgui ter chin hangalttai busuu!! shunal ihedvel shulam bolnoo gej !! odoo ariin uhaan l muu zuild ajillad bgaa nohdiig n bariad hamtad n horih heregtei tegehgui bol udahgui neg arga zohiogood garaad irne dee!!!

    Хариулах
  • 103.111.68.3
    2022/04/22

    ЭЭЖЭЭРЭЭ ОВОГЛОНО ГЭДЭГ НЬ ХЭНИЙ ХҮҮХЭД ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ. ДАРХАНААС ЗӨӨЖ ОЛСОН ТӨМРИЙН ХҮДРИЙН МӨНГӨ БОЛОХ 1,8 ИХНАЯД ТӨГРӨГИЙГ ТЭР ХҮНИЙ ХХБ-С ГАРГУУЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ОДОО ЭНЭ ХҮНИЙГ ЯАЖ ӨМГӨӨЛЖ ШҮҮГЧ НАР ЯМАР ЯЛ ӨГӨХӨӨС ӨНӨӨ ХОНГИЛИЙН ШҮҮГЧ НАР ГАРЧ ИРНЭ ДЭЭ НЭГЧ ҮЙЛДВЭР БАРИАГҮЙ МӨРТЛӨӨ СОЦ НИЙГМИЙН ҮЕД БАРИСАН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХУЛГАЙЛЖ БОЛНО ГЭЖ БОДСОН БОЛ ЁСТОЙ ХУЦВАА

    Хариулах
  • 202.126.90.77
    2022/04/22

    Хятадын эрлийзүүдийн бүлэг хулгайчыг нам дарах хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.119.188
    2022/04/22

    Одоо сахлыг шоронд нь нухах хэрэгтэй. Тэгвэл улс орны ирээдүй гэгээрнэ.

    Хариулах
  • 77.185.168.82
    2022/04/22

    Тэгээд энэ бүгдийг нь мэдэж л байсан юм бол энэ их хөрөнгөө салгаж аваад тэр гянданд нь чихчихгүй яасан юм бэ? Одоо ингээд солиорох юм да

    Хариулах