Б.Бат-Эрдэнэ: ​Байгаль орчныг хамгаалж, ирээдүй хойч үедээ үлдээхийн төлөө би хэнтэй ч хамтарч ажиллана, хэнээс ч гуйна

2022/04/27

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ усны салбарын ажилчин алба хаагчтай уулзжээ.

Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, усаа хамгаалахын төлөө, салбарын ажилчид та бүхнээс Эх оронч байхыг гуйж байна. Байгаль орчныг хамгаалж, ирээдүй хойч үе, үр хүүхдэдээ үлдээхийн төлөө би хэнтэй ч хамтарч ажиллана, хэнээс ч гуйна.

Уулзалтад: 

  • "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв", "Монгол Ус" ТӨХК, "Туул голын сав газар"-ын нийт 80 гаруй алба хаагч оролцож, байгаль, ус хамгаалах чиглэлд тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.
  • Учир нь 2030 он буюу 8 жилийн дараа гэхэд Монгол улсад усаар аюулын харанга дэлдэхэд хүрээд байна. Өөрөөр хэлбэл цөлжилт эрчимтэй явагдаж, өнөөдөр нийт газар нутгийн 76.9% цөлжилтөд нэрвэгдээд байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд байна.
  • Түүнчлэн хууль зөрчсөн асуудалд салбарын сайдын хувьд хуулийн дагуу хатуу хандана. Бүх хуулийн хяналтыг салбарт тавих болно.
  • Мөн усаа хайрлаж хамгаалахыг зорилго, чиглэлээ болгосон санал, санаачилгыг бүрэн дэмжинэ хэмээжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.15
    2022/04/28

    Авилгач нартай ч хамтрах уу?

    Хариулах
  • 213.87.153.221
    2022/04/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.12
    2022/04/27

    Bult bulr usreed yariad yavhiin, ajlaa l zugeer hii l de,

    Хариулах