Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяаг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгаад байгаа.
Хэргийг тодруулбал, нийслэлд малын гоц халдварт өвчин оруулахгүй гэж хотын ойр орчмын шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлгийн газрын ажилтнууд автомашинуудад ариутгалын бодис цацан, нэг тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авдаг. НМЭГ-ын дарга А.Нарантуяаг ариутгалын хураамжийн орлогоос эрх мэдлээ урвуулан ашиглаж, 40 сая төгрөг завшин, өөртөө давуу байдал олгосон хэмээн НПГ-аас яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн.
НМЭГ-ын даргын албан тушаалыг хашсаар буй А.Нарантуяаг цагдан хорих саналыг хууль сахиулах байгууллагаас шүүхэд хүргүүлжээ. Уг саналыг өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэг сарын хугацаатай цагдан хорих захирамж гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.35
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах192.82.74.9
манай дарга нарч мөнгөнд нугасгүй юмаахэдүүлээ ээлжилж дарга болохуу
Хариулах192.82.74.71
Нэрсийн үсгийн дарааллаар болбол зүгээр байна.Би А-аар эхэлсэн нэртэй эртхэн дарга болоод хэдэн төгрөгтэй болоод авъя.
103.57.92.90
24 оноос нөгөө намынхан иднээ хө. Чи бид хоёрт олдохгүй