Засгийн газрын өчигдрийн /2022.05.11/ хуралдаанаас гарсан онцлох шийдвэр нь Петрочайнагийн бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлэх ажлын хэсгийг байгуулах тухай шийдвэр байсан юм.
Сүүлийн 20 жил гаруй хугацаанд Монголоос газрын тос хямд үнээр олборлож байсан ч баялгаасаа өгөөж хүртэж чадсан уу гэвэл эргэлзээтэй. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаггүй, Монголд дорвитой өгөөжгүй байсан гэх зэргээр Петрочайна дачин тамсагийн талаар нутгийн иргэд, ард түмэн ч ам муутай байдаг. Нутаг орны экосистем ч доройтож, хүн амьтан идээшихэд бэрх болсон талаар нутгийн иргэд гомдоллоод удаж буй.
Тэгвэл Засгийн газар баялагтаа эзэн байх эхний алхмыг хийсэн нь зарим хүнд таалагдаагүй байна. Тодруулбал, Өчигдрийн засгийн газрын хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Петрочайнаг өмгөөлж "цамнан", ширүүн маргаан үүсгэжээ. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ ажлын хэсгийг байгуулах нь зөв, монголчууд баялгаасаа өгөөж хүртэх ёстой хэмээн эрх ашгийн эрэмбэ тогтоохоор талцан ам мурийжээ. Тодруулж хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар монголын талд зогсож, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Петрочайнагийн бүтээгдэхүүн хуваах гэрээнд гар хүргэхгүй байх зорилгоор тус компанийг өмөөрөн "тулалджээ".
Ямартай ч олон жил дарагдсан Петрочайна дачин тамсагийн асуудал Засгийн газрын төвшинд хэлэлцэгдээд эхэлсэн байна. Монголын баялаг Монголдоо, монголчууддаа үр өгөөжтэй байх уу, энэ хэвээрээ явсаар байх уу гэдийг бид харах л үлдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.71
CNN , ,энэ ,тэнэг, Оюун-Эрдэнэ Хятадын тагнуул Нямдоржийг хажуудаа авсны гай ч гарч эхэллээ дээр.
Хариулах203.91.115.37
Наад өгөр нямдоржоосоо салахгүй бол та нарын Ажилд гай л болно доо
Хариулах213.87.150.216
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт ---- http://Hot24.pw
Хариулах202.55.188.46
хятадын тагнуул гэдэг нь үнэн юм бишүү.зайл
Хариулах64.119.20.211
Нямдоржийг хөөвөл хөөх цаг нь аль эрт өнгөрчихөөд байна. Даанч энэ засгийн газар чадахгүй. МАН-тайгаа Нямдоржтойгоо Хятадад барьцаалагдсан.-Тэр хятадын эрх ашгийш үүрд хамгаалагч тагнуул нь шт
202.126.89.22
энэ өвгөн төрд гай болж бна эайд би хэлсэндээ гээл
Хариулах202.21.104.98
zuv.mn-ийг нэг золбин янхан ажиллуулдаг
Хариулах