У.Хүрэлсүх: Бид хэдий болтол давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ

Х.Есү
2022/05/13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ. 

У.Хүрэлсүх:  "Манай хоёр хөрш хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж 2030 хүн хүртэл буурах хандлагатай байна. Манай улстай хүн ам, эдийн засгийн хувьд ойролцоо Казахстан улс цаашид үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ байгаа. Манай стратегийн түнш болох Япон, Солонгос улсууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онгой анхаарч эхлээд байна.

Манай улс хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас авсан. Үүнд гурилан бүтээгдэхүүний 33, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, ургамлын тос, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Аль юм болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ. 

Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч миний бие УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байна. Хүнээ хамгаалах, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Хүнс эрүүл бол монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл бол Монгол Улс хүчирхэг байна. Тийм учраас эрүүл хүнсээр хүн амийг жигд хангах нь чухал асуудал. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний хомстол, цар тахал зэргээс үүдэн хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал боллоо.

Эзэн Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан байдаг. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.

Цар тахал нүүрлэснээс үүдэн хил гаадийн хориг тавигдсанаас хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн нэн тулгамдсан асуудал болон хувирч байна. Энэ нь цаашид улс орны тогтвортой хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Өнөөдөр бордооны үнэ түүхэн дээд үнэд хүрээд байна.

Ялангуяа үр тариа, ургамлын тосны үнэ огцом өсөж, бага орлогтой иргэдийн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэллээ. Дэлхийн зах зээл дээр хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ 43 хувиар, түүний дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 23 хувиар өссөн байна. НҮБ-ын судлагаагаар 123 сая хүн хүнсний хомсдолд орсон байна.

Энэ нөхцөл байдал цаашид ч үргэлжлэхийг судалгааны байгууллагууд анхааруулсаар байна" гэв.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.184
    2022/05/16

    king of the poooop lol

    Хариулах
  • 203.91.115.54
    2022/05/16

    Хувьчилсан үйлдвэрүүдээ буцааж авч үйлдвэрлэлээ хөгжүүлье.

    Хариулах
  • 103.229.120.36
    2022/05/16

    Новш

    Хариулах
  • 213.87.147.79
    2022/05/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 66.181.191.215
    2022/05/13

    Хүрэлсүхийн бас нэг үлгэр. Олон сайхан үлгэр ярьдаг хүн

    Хариулах
  • 192.82.81.83
    2022/05/13

    Малаа өвчин халдааж элдвийн тариа хийхгүй цэвэр өсгө. Хөрсөндөө элдвийн бордоо бүү хий. Газраа ухдаг ченжүүдээ загнаж зандарч чадахуу? Алдааг өөрсдөөсөө эхлэе!

    Хариулах
  • 192.82.80.115
    2022/05/13

    Үнэхээр манай орны хувьд хамгийн чухал асуудал бол яахын аргагүй хүнсний хангамж мөнөөс мөн.90 оноос өмнө зөвхөн шар цагаан будаа элсэн саахар ногоон цай тамхи энэ тэрийг л гаднаас авдаг байсан санагдах юм.ХҮНС биш лаа шүдэнз барааны болон гарын саван гээд өдөр тутмын хэрэглээний зүйлээ өөрсдөө хийчихдэг.бас болоогүй Чихэр боовны үйлдвэр 4. 5 төрлийн чихэр хийчихдэг.Аймгуудын хүнсний үйлдвэрүүд аймаг сумаа гурилан бүтээгдэхүүн архи дарс ундаа зэргээр хангадаг гээд бас чиг дажгүй байж дээ.Мөн ахуйн үйлчилгээний комбинат гээд ажлын хувцас дээл гутал гэр орны тавилга гэрийн мод бүрээс туурга гээд иж бүрэн хийдэг боломжийн үйлдвэр байждээ .Өөрсдөө чадахгүй зүйлээ муу хэлүүлээд байгаа Орос ах нар соц гэсэн орнуудаас авчихдаг учир дутуу дулимаг гэсэн боорцон гамбираа идээд хөдөөгийхөн тараг өрмөө идээд айраг цагаагааа уугаад элдэв үймээн самуун байхгүй.Тайван гэдэс цатгалан мөр бүтэн байждээ. НЭГ ч ядуу ажилгүй хүн байхгүй бараг архичин байхгүй их баян хүн бас байхгүй хөөрхөн тов хийгээд л амьдран суудаг байждээ.Гэтэл одоо хална солино огцруулна ална тална бүүр байчихаад хөрш орны төрийн тэргүүн ард түмнийг дайрч доромжлоод мөн ч цадигаа алдаж байна. Одоо аятай хоол хүнсээ хэрхэн бэлтгэх вэ гэж жагсмаар юм болдоггүй л юм байхдаа нөгөө зүй бусаар олсон мөнгө нь хатгаад байдаг юм байхдаа Нөгөө шинэхэн баячууд эрх чөлөө гэгчийг ш жагсаал цуглаан нэртэй үймээн самуун гаргагчид

    Хариулах
    • 192.82.81.83
      2022/05/13

      Тийм шүү. Үнэхээр ажилгүй залхуу хэрүүлч, хараалч хүмүүс л олон боллоо.

  • 192.82.81.83
    2022/05/13

    Эзэн нь хятад байж болох ч ажиллагсадын ихэнх нь монгол. Манайхан үнэн олхиогүй байх юм.

    Хариулах
  • 66.181.191.215
    2022/05/13

    Арилжааны нэртэй ТВ-үүдийн өөрсдийгөө тоймч хэмээн тодорхойлогчид зөвхөн НАТО АНУ, Украйны талыг баримталсан өрөөсгөл мэдээллээр олон түмний тархийг угаах хордуулахыг санаархах боллоо. Оросуудыг зөвхөн түрэмгийлэгчид гэж улиглаж байгаа нь сайн үр дагавар өгөхгүй байх шүү

    Хариулах
  • 66.181.191.215
    2022/05/13

    Ерөнхийлөгчөө олон сайхан үйлдвэртэй болохоосоо өмнө хоёр том хөрштэйгээ адилхан эрх тэгш тэнцвэртэй харилцааг бий болгоо ч хэт нэг талыг барьж нөгөөг нь гомдоож нэгнээс нь тасран холдох хэт барууны үзэлд автах хандлага түүгээрч барахгүй фашист үзэл бодол үйл ажиллагааг хэт дэмжин хөөрөгдөх үйл ажиллагаа Орос Украйны хэрэг явдалтай зэрэгцэн ургаж соёолж байгааг хэвийн байх ёстой зүйл мэтээр чимээгүй байж болно гэж үү

    Хариулах