Японы SBI холдингс АСА циркт хөрөнгө оруулна гэв

23 цаг 53 минутын өмнө

Японы хөрөнгө оруулагч томоохон компаниудын нэг SBI холдингс Монголын компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаар мэдээлжээ. 

Энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсын соёл, урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг онцолсон байна. Гэрээний хүрээнд “Рояал Плаза” компани циркийн үзвэрийн ордны бүхэл бүтэн цогцолборын чиг үүргийг бэхжүүлж, Монголын урлаг, спорт, үзвэр үйлчилгээний хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой болохыг дурджээ. 

“Рояал Плаза” компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд хуучин улсын циркийг хувьчилж, одоогийн АСА циркийг байгуулан дотоод, гадаадын уран бүтээлчдийг урьж циркийн урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна оффис, ресторан гэх мэтээр тохижуулж, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байгаа гэнэ. 

SBI холдингс энэхүү хөрөнгө оруулалтаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс венчур компаниудын технологи, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж, Монголын ирээдүйтэй компаниудыг нээн илрүүлж, дэмжиж, монголчуудын ахуй, соёл, урлагийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.147
    2022/05/19

    Яахаараа АСА гээд байдаг юм бэ ? Энэ бол монголын ард түмний өмч. Тэр тарган гахайд ямарч хамаа байхгүй.

    Хариулах
  • 213.87.158.88
    8 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах