Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг Япон улсын тусламжтай гаргана


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсын “Ниппон салвейж” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд албаны дарга Ш.Ямада, болон албаны бусад төлөөлөлтэй биечлэн уулзалт хийж, Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах асуудлаар санал солилцлоо.

“Ниппон салвэйж” компани нь далай, тэнгисийн усанд живсэн хөлөг онгоц тэдгээрийг аюулгүй татан гаргах, байгаль орчныг авран хамгаалах чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг 130 жилийн түүхтэй Японы томоохон компанийн нэг юм.

Уулзалтын эхэнд “Ниппон салвэйж” компанийн төлөөлөл үйл ажиллагааны талаарх товч танилцуулга хүргэлээ. Тус компани нь хүн болон техникийн хосолсон схемээр 3 мянга хүртэлх гүнд аврах ажиллагааг явуулах туршлагатай төдийгүй аврах ажиллагааг гүйцэтгэх үед гарч болзошгүй аливаа эрсдэл, усны даралтаас үүдэлтэй эмгэг зэргийг судалж, үйл ажиллагаандаа хүний аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаардаг байна.

Түүнчлэн аврах ажиллагааг явуулах анхан шатны судалгааны ажлаас эхлүүлэн бүрэн гүйцэтгэж дуусах хүртэлх бүх процессийг нарийн тооцоолж, ажиллагааг алсын зайнаас удирдан явуулах боломжтойг тус компанийн төлөөлөл танилцуулгадаа онцолж байв. Түүнээс гадна далайн давлагааг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр тус нууранд живсэн 28 машин, техник, онгоцыг татан гаргах ажиллагааг Япон Улс бүрэн дэмжиж ажиллахаа тус уулзалтаар илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус уулзалтаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” ажлын хүрээнд нууранд живсэн машин, техникийг татан гаргах асуудлаар тус компанийн төлөөллийг Монгол Улсад очиж, газар байдалтай нь танилцахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажлуудтай биечлэн танилцахыг урьсан юм. Тус уулзалтыг ирэх 7 хоногт Улаанбаатар хотод хийхээр товлолоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.213
    2022/05/20

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах