НОМЫН БАЯР: Энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана

22 цаг 32 минутын өмнө

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 05 болон 09 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гаригт тэмдэглэх болсон билээ.

2022 онд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар 05 дугаар сарын 20-22, 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд тус тус улс орон даяар зохион байгуулах гэж байна.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслол 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд, 21 аймагт аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхлэх бөгөөд үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт арга хэмжээг 3 өдрийн турш зохион байгуулах болно. 

Анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, 2022 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж номыг бүтээдэг, дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болж байна. 


“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн нийтийн номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ном сонирхогч, ном бүтээгч, борлуулагч, уншигч олон оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор, Соёлын яамнаас зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээнд монголын нийт ард иргэд, хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцож “Хүүхдийн номын хүрээ, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”-гээр зочилж, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, зохиолчид, хувиараа ном цуглуулагчдын номын худалдаа, төрөлжсөн номын үзэсгэлэн, хүүхдэд зориулсан соёлын арга хэмжээ, үлгэрийн баатруудын парад, соёлын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга, эрдэмтэн мэргэд, зохиолчдын уулзалт, урлагийн тоглолт зэрэг 20 гаруй хөтөлбөртэй танилцахыг урьж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.213
    8 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах