СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд тоглохоор ороод амиа алджээ


Бага насны хоёр хүүхэд байгалийн тогтоол усанд осолдсон хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, Өчигдөр 20:00 цагийн орчимд "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 болон 7 настай хоёр хүү нэг метр, 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд тоглохоор ороод, живж нас барсан байдал тогтоогджээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.200
    2022/05/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.177
    2022/05/23

    Болгоомжтоы бай хүүхдүүдээ ус руу бүү ор

    Хариулах