БАРИМТ: Ховд аймагт ХУУРАМЧ баримт бичиг бүрдүүлсэн компани 16 тэрбумын тендерт шалгарчээ


Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар нь 16 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг хуулийн дагуу явуулаагүй буюу хэд хэдэн ноцтой зөрчил гаргажээ. 

Ховд аймагт баригдах "Олон угсаатны театр"-ын барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2022 оны 01 сарын 31- нд зарлаж, 2007 онд байгуулагдсан "Эрдэнийн шим" ХХК-ийн шалгаруулсан байна. 

"Олон угсаатны театр"-ын нийт төсөвт өртөг нь 16,021,100,000 буюу 16 тэрбум төгрөг. Тухайн онд буюу 2022 онд санхүүжих өртөг нь долоон тэрбум юм. Тэгвэл тус тендерт шалгарсан компани нь хэд хэдэн хууль зөрчиж шалгарсан бөгөөд үүнийг та бүхэнд баримттай хүргэе. 

Ховд аймгийн худалдан авах ажиллагааны албаас захиалсан 16 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт Эрдэнийн шим ХХК хуурамч баримт бичгээр тендерт оролцсон

Тухайлбал “Эрдэнийн шим” ХХК нь "Олон угсаатны театр"-ын барилгын тендерт оролцохдоо ажиллах боловсон хүчнийхээ мэдээллийг буюу нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг хуурамчаар үйлдэн тайлагнасан байжээ.

Ямартай ч "Эрдэнийн шим" ХХК-иас ирүүлсэн хуурамч бичиг баримтыг шалгах ёстой хүмүүс нь хянан шалгаагүй юу эсвэл санаатайгаар шаардлага хангахгүй байгууллагыг тендерт шалгаруулсан уу гэдэг асуудал олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсээр байгаа юм. 

“Эрдэнийн шим” ХХК-ийн зургаа болон есдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт


“Эрдэнийн шим” ХХК-ийн зургаа болон есдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт

Эндээс харвал ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ хуурамчаар үйлдсэн байгаа юм. Тус компани нь тендерийн бичиг баримтад хавсарган өгсөн материалдаа 14 ажилтантайгаар мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн бөгөөд бодит байдал дээр найман ажилтантайгаар нийгмийн даатгалын санд мэдүүлж байжээ. 

Энэ нь өөрөө олон хууль зөрчсөн үйлдэл болох бөгөөд ийм компанийг тендерт шалгаруулснаараа Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар, засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд ч хууль зөрчсөн болох юм. 

Тодруулбал санаандгүй эсвэл санаатайгаар тухайн компанийн нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг шалгалгүйгээр тус компаниас цаасаар ирүүлсэн хуурамч баримт дээр үндэслэн шалгаруулсан байна.  Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар нь Ховд аймгийн ЗДТГ-ын худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Дэмид  ажиллаж байсан бөгөөд хамгийн эхэнд холбогдож буй алба хаагч юм. 

Тендерийн баталгаа шаардсан атлаа гүйцэтгэлийн баталгаа гаргуулалгүй гэрээ байгуулжээ

Уг тендэрт ялсан “Эрдэнийн шим” ХХК нь гүйцэтгэлийн баталгаа байршуулахгүйгээр гэрээ хийсэн байгаа нь бас нэгэн хууль зөрчсөн үйлдэл юм. Угтаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуульд заасанчлан 100 саяас дээш үнийн дүнтэй бүхий л ажлуудад гүйцэтгэлийн баталгаа шаарддаг. 

 Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байгаа. Гэтэл яагаад “Эрдэнийн шим” ХХК-ийг гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байхад гэрээ байгуулав? Ингээд харвал Ховд аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд тус тендертэй хувийн ашиг сонирхлоороо холбогдсон байж болзошгүй. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.69
    2022/05/26

    ene chini gishuun Bembechogtiin hampaan ym yaj ch chadehgee

    Хариулах
  • 213.87.155.236
    2022/05/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах