Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Хуралдаанаар Эмээлт дахь мах бэлтгэх Эм Ди Си Пи ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг дуудаж уулзсан. Зарим махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Цаашид хүний өдөр тутмын ажил амьдрал, аюулгүй байдалтай холбоотой асуудалд тогтмол хяналт шалгалтыг хийх шаардлага байна гэж үзэж байгаа.
Эмээлтэд 32 мах бэлтгэх, боловсруулах үйлдвэр байгаа. Экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй компани байгаа юм. Гэвч зөвшөөрөлтэй нэрийн дор алдаа завхрал гарсан байхыг үгүйсгэхгүй. Зөвшөөрөл авсан ААН-үүд стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мах бэлтгэн боловсруулах ёстой. Иймд стандартыг хангуулах тал дээр холбогдох яам, агентлаг ажиллах хэрэгтэй. Байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай" гэв.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан.
Тус сум нь орчин үеийн бүх асуудлыг шийдсэн хот болох ажил эхэлж байна.
Гашуунсухайтын боомт дээр шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж байна. Шилжүүлэх ачих терминал гол хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Авто тээврээр тээвэрлэлтээс дөрөв дахин бага зардлаар төмөр замаар тээвэрлэлтээ хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг автомашинд шилжүүлэн ачих, яваандаа нарийн царигийн төмөр зам руу шилжүүлэн ачих терминал болох учиртай.
Түүнчлэн энэ нь авто зам руу шилжүүлэн ачих байгууламж юм. Ингэснийхээ дараа задгай, чингэлэг гэсэн хэлбэрээр тээвэрлэх боломж гарч байна.
Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөлийг байгуулах үүрэг даалгаврыг өгсөн.
Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний гарц нэмэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд боомтуудаар гарч байгаа нүүрсний машины тоо 760-д хүрээд байна.
Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсний машин тоо 460 орчим байна. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд коронавируст халдварын тохиолдлын тоо бүртгэгдэхгүй долоо хоног болох тусам нүүрсний машины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохирсон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.140.84
Зөв маш зөв хүнсний аюулгүй байдал хамгийн чухал шүү.Амарсайхан сайд мундаг барьсан ажлаа заавал сайнаар дуусгадаг сайн талтай сайд шүү.Ажилд нь амьжилт хүсье.ШӨХГ-ийн дарга мөнхчулуун бас мундаг залуу шүү цаг үргэлж дэмжиж байдаг шүү ажилд нь амьжилт хүсье
Хариулах213.87.145.148
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах202.126.88.73
Ажлын хэсэг нь гал унтраах байдлаар биш, байнгын ажиллагаатай байх хэрэгтэй.Зарим ажлын хэсэг нэг хэсэгтээ СҮРЖИГНЭЭД, ажлын тайлан гаргаад л өнгөрдөг шүү! Шадар сайдаа байнгын анхааралдаа аваарай.
Хариулах202.179.21.250
Шадар сайд ипотекийн зээлийн талаархи мэдээлэл өгөөч банкууд зээл гарахгүй байна
Хариулах202.179.21.211
ипотеокийн асуудалаа шийдээчээ
Хариулах