Хоёр сонгууль дараалан ялалт байгуулж, шүүхийн шинэчлэл ярьсаар өнөөдрийг хүрсэн эрх баригч нам шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчид халдаж “дээрэмддэг” дүр зургийг бид байсхийгээд хардаг болов.
Хэдийгээр төрийн халдсан хувийн хэвшлүүд хууль зөрчсөн байж магадгүй ч эрх зүйт төртэй, ардчилсан улсад буруутай эсэхийн ганцхан шүүх л тогтоон шийдвэрлэх ёстой. Гэтэл манай улсад төр нь хууль дээдлэх, эрх зүйт ёсыг уландаа гишгэн, шүүхээс давсан шийдвэр гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж, түүндээ алга ташиж байна.
Сүүлийн жишээ бол Дугуй цагаан орчимд байрлах Богдхан амралтын газрын шавар гэрүүд.

Үйл ажиллагаа хэвийн явуулдаг, зөвшөөрлийнх нь хугацаа дуусаагүй байгаа тус амралтын газрын шавар гэрүүдийг шүүхийн шийдвэргүй, мэдэгдэл мэдээлэл ч өгөлгүй үүр шөнийн заагт нурааж эхэлсэн. Бүр дотор нь байгаа тавилгыг нь ч авхуулалгүй, түрэмгийлж нурааснаар төр хувийн өмчид хэрхэн халддаг болсны жишээ болж байгаа юм. Хэл үггүй ирснээ хувийн өмчид халдаж, олон объект, тавилга хэрэгслийг нурааж, сүйтгэсэн хэр нь нөхөн төлбөрийн асуудал ч яригдсангүй.
Төрийн түрэмгийлэл ингээд зогссонгүй. Өчигдөр/2022.06.09/ тус амралтын газрын ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн саатуулж буй дүр зураг.



Өнөөдөр тухайн хэсгийг тохижуулна, амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбай болгоно, байшин бариулахгүй гэж байгаа ч, үүнд нь итгэх аргагүй. Учир нь чанх ард нь байрлах газар яг энэ жишгээр чөлөөлөгдөж, тансаг зэрэглэлийн барилгууд сүндэрлэсэн байдаг.

Энэ мэтээр мөрөөрөө ажиллаж байгаа хувийн хэвшил рүү халдаж, эрх мэдэлтнүүдийн байшингийн хажуугаар нүдээ аниад зөрдөг давхар стандарт тогтоож, эрх зүйт ёсыг уландаа гишгэж болохгүй.
Монголын төр мөнх, дээр нь “суусан” дарга нар цаг зуурынх. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой гэдгийг ч мартаж болохгүй. Нийгмийн гагнаас болсон хууль дээдлэх ёсыг умартаж хувийн хэвшил рүү халдсан үйлдэл гаарвал эрх зүйт төртэй, хуулиар засагладаг бус, хүн засагладаг, тоталитар дэглэм тогтохыг ч үгүйсгэх аргагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.149
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах176.66.87.78
Хөлөсний бичээч н бичиж
Хариулах49.0.137.164
Tur zarimdaa deeremchided TUMUR nuuree haruulah ni ZUV shuu dee !!!!!!!
Хариулах103.26.195.243
хууль бус бүх барилгыг нураа.
Хариулах103.26.194.151
ҮНЭХЭЭР ДЭЭРЭМЧИН ТӨР ЮМ АА ХАЙРАН САЙХАН ГЭРҮҮД
Хариулах103.26.194.151
Өө хөө АН-ын гайхамшигтай сайхан хувийн өмчийг МАН -ын дээрэмчид нураачихсан уу.
Хариулах103.26.195.243
цагдаа хууль зөрчиж байна.
Хариулах202.21.108.207
turiin zuv
Хариулах192.82.82.27
Төр тахилгатай уулыг цэвэрлэж бна. Зөв шүү.
Хариулах