70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо

С.Гандэлгэр
2022/06/16

Засгийн газрын 15-ны өдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа.

Төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоожээ. Энэхүү тогтоол батлагдсанаар иргэд, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник техниологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачлагыг дэмжих боломжтой болох аж. 

 Нээлттэй өгөдлийг хандалт хийх боломжой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм.

С.Анужин



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах