ФОТО: "Монголын жүжигчид-2022" хөрөг зургийн үзэсгэлэн


"Монголын жүжигчид-2022" хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн 6 сарын 16-ны өдөр Bluemon centre-ийн Norphei Art Gallery-д нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн үеэр Лотус Пикчерс ХХК-ийн захирал Б. Тогтохбаяр: "Лотус Пикчерс ХХК-ийг "Монголын кино дэлхийд, Дэлхийн кино Монголд" гэсэн уриатайгаар үүсгэн байгуулсан" гэжээ.

"Монголын жүжигчид-2022" үзэсгэлэн нь Лотус Пикчерс ХХК-ын төслийн нээлт бөгөөд өнөөгийн Монголын кино жүжигчдийн дүр төрхийг гэрэл зурагт хадгалан үлдээх зорилготой. 

Жүжигчдийн хөрөг зургуудыг гэрэл зурагчин, МУСТА Б. Бат-Эрдэнэ олон улсын стандартын дагуу авсан. 

Үзэсгэлэн 2 жил тутамд уламжлал болгон зохиогдох ба анхдугаар үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчийн гэрэл зургийг авсан.

Мөн гэрэл зургийн үзэсгэлэн цаашид кино театрууд, аймгуудын соёлын төв болон бүтэн нэг жилийн турш олон газарт явуулын байдлаар гарна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.


Б. Оргил



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах