Монгол балетчид дэлхийн тайзнаа

С.Гандэлгэр
2022/06/16

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Ө.Мөнхжин Олон улсын балетын XIV уралдаанд амжилттай оролцон “Дипломант” болжээ.

1969 оноос 4жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын Олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа энэ сарын 3-наас 11-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагджээ.

Тус тэмцээнд улсаа төлөөлөн ДБЭТ-ын Балетын тэргүүл гоцлооч О.Анужин /МУГЖ/, Балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Д.Нацагдорж /МУСТА/, Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Гантулга нар амжилттай оролцсоноос Балетын гоцлооч Ө.Мөнхжин эрэгтэй ганцаарчилсан төрөлд “Тусгай байр” эзэлж “Дипломант” болжээ.  

Зургийг дарсан: Alexander Zemlianichenko Jr/Xinhua 

С.Анужин



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.102
    2022/06/16

    ene gaihuulaad bh ym bishee , manai baletiin masteruud 60 onii dund 70 onoos ehleed ter taiznuudad chini gaihagdaj irsen tuuhtei !

    Хариулах