Б. Алтанцэцэг: Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж тэмцэнэ


Өнөөдөр “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТББ, “Газар тэнгэр гал нэгдэл” НҮТББ, Орон нутгийн төлөөлөлүүд хамтран МУ-ын Ерөнхийлөгчид дахин шаардлага хүргүүлэн мэдэгдэл хийлээ.

Дээрх төлөөллүүд хийсэн мэдэгдэлдээ:

"Сүхбаатар жанжны талбайд иргэдийн санал хүсэлтийг сонсож өдөрт 500 орчим гарын үсэг зуруулан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй аюултай нөхцөл байдлыг тайлбарлаж шаардлага гардуулсан. Гэтэл ерөнхийлөгч хариу өгсөнгүй. Ерөнхийлөгчийг төлөөлж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д. Ариунболдын өгсөн хариу шаардсан асуултыг ойлгоогүй байна гэж дүгнэхэд хүргэлээ. Иймд бидний зүгээс Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлэх болно” гэлээ. 

Тэдгээрийн дахин тавьж буй шаардлага нь:

  • Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж
  • Монгол улсын нөхцөл байдал хүнд үед хүнсний хангамж аюулгүй байдал баталгаатай талаар
  • Усны нөөц хомсдож байгаа талаар төрөөс бодлого гаргаж ажиллах
  • Вакцинаас болж нас барсан эрүүл мэндээрээ хохирсон хохирогчдын нөхөн олговорыг бусад улсын жишгээр олгуулах Монгол улсын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8,2 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлыг судлан тогтоож хангаж ажиллахыг шаардсан болно” гэв.

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б. Алтанцэцэг:  "Сүүлийн хэдэн жилд монголын язгуур эрх ашгийн төлөө баталсан хууль байхгүй. Болж бүтэхгүй хуулиудыг дандаа улсын баяр, наадам, битүүний орой зэрэг бид нарын анхаарал сарнисан үед баталсан. Тийм учраас бидний гол зорилго бол монгол түмний эсрэг янз бүрийн муу муухай хууль бүү батлаасай! Долоон сарын 9-нд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. Тэгвэл бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж тэмцэнэ" гэлээ. 

Б. Оргил



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.5
    2022/06/23

    Ёайн бна

    Хариулах
  • 202.9.47.5
    2022/06/23

    Энх орон ч хүн шиг санагдаж бна дандаа болохгзй юман дээр дугарч харагдаж бдаг

    Хариулах
  • 202.9.47.5
    2022/06/23

    Маш зөв дэмжиж бна

    Хариулах
  • 213.87.155.113
    2022/06/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.68
    2022/06/21

    Одоо энэ холбоо энэ тэрээ болой ч дээ ямарч хамаагүй нэг холбоо байгуулаал ард түмний өмнөөс гэж гарч ирж баахан орилж чаралж синсац үүсгээд л хэдэн төгрөг хурган суудал авдаг болжээ энэ дээр жинхэн хуулийн хатуу өөрчлөлт оруулаач холбоо нь жаахан учир утгатай баймаар байна хэн нэгний гар хөл биш

    Хариулах
  • 64.119.24.161
    2022/06/21

    үндсэн хуулинд гар хүрэх цаг хугацаа болоогүй эхлээд эдийн засаг эрүүлжсэн үед яриамаар байна ерөнхийлөгчийн хугцаа болоогүй одооохндоо олон гишүүдийн зардлыг хүчрэхгүй болоод байхад юун өөрчлөлт вэ эсэргүүцэж байна

    Хариулах