ЦЭРЭГ: Том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд шууд 1 км орчим газарт гүйлгэж бөөлжүүлдэг

Х.Есү
2022/06/22

Сүүлийн жилүүдэд цэргийн албанд маш олон ноцтой хэргүүд гарсаар байгаа. 

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан. Хугацаат цэргийн алба хаагчдын бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчлийн талаарх бодит байдлыг жишээгээр хүргье.

Тохиолдол 1

...Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг... Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал  цэргүүд  шинэ  цэргээ  дарамталдаг..  Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно... цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд  шинэ  цэргүүдийг  дарамтална. Алчуураар  гараа  ороож  байгаад  нүүр  рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй... Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан  байдаг...  Нэг  удаа  шавхуурдахад  ухаан  алдаагүй  “шийртэй”  нөхрийг  ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ.

Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд  өгзөг  рүү  нь  гуталны  өсгийгөөр  цохих  эсвэл  тугны  иш  шиг  бүдүүн  модон  саваагаар  цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй,  маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх эсвэл  хаашаа ч  амаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө... Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр  шууд  бөөлжинө шүү дээ..  зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь ахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна. (ЗХ-ний ...дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)

Тохиолдол 2

...2019  оны  ...  дугаар..-ны  өдөр  Хилийн  цэргийн  ...  дугаар  ангийн  ...  дугаар  заставт  ...... гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг  гарсан. ...гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яах вэ үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан. (Прокурорын ... дугаар тогтоол)

Тохиолдол 3

..Зэвсэгт хүчний анги ... 2021 оны ... дугаар сард түрүүч нарыг үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар 2 дугаар ротын 16 тоот дасгалын 14 дүгээр байрлалаар 30-40 минут зогсоосон тул ахлагчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй.... (Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын материал) ..Хилийн  цэргийн  ...  дүгээр ангийн заставын нэр бүхий 3 алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн  шалтгаанаар хугацаат цэргийн 7 алба хаагчийг 2020 оны...сараас 2021 оны .... сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар  шийтгэсэн...(Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан гэмт хэрэгт холбогдсон цэргийн алба хаагчтай хийсэн ярилцлагаас)..Зэвсэгт хүчинд ...  Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан, цэвэрлэгээ муу хийсэн, цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн. (Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)



Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.169.51.18
    2022/06/23

    Xuuxdee tseregt yavuulax xereggui tsergiin nuuts gedegiin tsaana iim muuxai yum baigaa

    Хариулах
  • 213.87.149.229
    2022/06/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 176.66.87.78
    2022/06/22

    Ийм л байсан хойшид ч ийм байх болно хашигдсан олон эрс юу ч хийнэ

    Хариулах
  • 192.82.82.253
    2022/06/22

    bi law huuhdee tseregt ywuulahgui

    Хариулах
  • 192.82.85.57
    2022/06/22

    Vhsen atsnii deglelt bdii 5km gvvj chadkuu hvvhdee yaj hvmvvjvvldeg sdnuud we teriig ni odoo yrgalalt gene

    Хариулах
    • 66.181.161.2
      2022/06/23

      oor deereee bodoj vz sda mine

    • 66.181.161.2
      2022/06/23

      chi bitgii maltaad bai

  • 202.126.89.84
    2022/06/22

    ee burhan mini

    Хариулах
  • 66.181.179.40
    2022/06/22

    Хүүхдүүдээ цэрэгт явуулахгүй шүү. Энэ дэглэлт арай арай. 21р зуун эрх чөлөөт орон. Эх орноо яаж хамгаалах вэ гэсэн дасгал хичээл заадаг газар гэж бодсон. Тэгсэн яргалалын газар бж. Тэр янз бүрийн гэмтлээсээ болоод аажимдаа насан туршын өвчтэй болж ирэх юм бна. Ёстой яацарсан нийгэмд амьдраад бгаа юм бэ ёстой Новш юмаа.

    Хариулах
    • 66.181.160.15
      2022/06/23

      Хамгийн буруу нь дунд шатны офицерүүдэд байгаа юмтэдэнд л хатуу арга хэмжээ авах болохгүй бол эрүү үүсгэдэг болох хэрэгтэй цэрэгтэйгээ ажиллахгүй байна ш дээ олон жил яригдаад амьтны сайхан үрс амь насаа алдаад байхад энэ гарцыг олж харахгүы байна. Дээд шатны офицерүүд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэвч ажиллахгүй л баына даа

  • 66.181.189.226
    2022/06/22

    Ийм ярагалал байвал хэн хүүгээ цэрэгт явуулах вэ дээ.

    Хариулах
  • 66.181.189.247
    2022/06/22

    заавал ингэж дэглэх ёстой юу

    Хариулах
  • 66.181.188.90
    2022/06/22

    дарга нар цэрэгтэй ажиллахгүй байгаагийн тод жишээ.дарга нарыг нь зайлуул.жанжин штабд шалгалт оруул эрүүд тат

    Хариулах
  • 223.38.22.147
    2022/06/22

    Ардын төлөөлөл анги тус бүрт бий болгы ,ар гэрээс поонд бий болго төлөөлын хүмүүсээ цалинжуул Энэ их зөв санаа шүү .Ерөнхий санаа орууллаа .Тунгааж болгоо

    Хариулах
  • 202.126.89.120
    2022/06/22

    Арай л юмаа урд өдөр нь зүгээр бсан цэрэг ходоод нь зад явсан бхад дүрмийн бус харьцааны асуудал үүсээгүй нь тогтоогдсон гэнэ яаж ийм том хэргийг эрх мэдэлтэн яам тамгын газар, цэргийн ангиараа нууж чадаж бнаа, монголын ард түмнийг элэг барьж, дорд үзэж, басаж бна гэж ойлгогдож бна шүү.

    Хариулах
  • 66.181.161.68
    2022/06/22

    Яадаг муу яргачид вэ. Өөрсдийг нь яг энэ хэлбэрээр нь шийтгэвэл таарна.

    Хариулах
  • 202.126.90.43
    2022/06/22

    ene hvnii hvvhed yrglaad alaad baigaa nowshiin alb haagchidiig tvmnii nvden deer shiitgeh hergte

    Хариулах
  • 192.82.73.238
    2022/06/22

    Ямар муухай хүмүүс вэ? Харгислал үйлдэх гэж цэрэг татлага болж байдаг болж бна уу?

    Хариулах
  • 139.5.219.172
    2022/06/22

    Энд 2020-оод оны явдал яригдаж байна. Харин 1970-аад он гэсэн кейс уншвал юу болно гэж бодож бна!!! Олон аавын хүүхдүүд эрэмдэг зэрэмдэг болж эрүүл мэндээрээ зарим нь амь насаараа ч хохирсондоо! 3 жилийн цэргүүд ш дээ. Бичвэл хүн үнэмшихэд хэцүү тийм тамлалт, харигслал болж байсан даа!!!

    Хариулах
  • 64.119.20.175
    2022/06/22

    Ямар аймшигтай юм бэ? Харгис нийгмийн харгис үйлдлийг зогсоогоочээ!!!

    Хариулах