Д.Сумъяабазар хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов

Өчигдөр 16 цаг 33 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хотын дарга НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотод хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Тэрээр:

"Хүүхэд, залуучууд бол улс орны ирээдүйн эзэд юм. Улс орны цаашдын хөгжил, хэтийн төлөв нь тухайн цаг үед өсөж, хүмүүжиж, боловсорч, бэлтгэгдэж буй хүүхдүүдээс шалтгаалах учраас тэдний эрүүл, аюулгүй амьдрах, зөв зохистой орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал. Тиймээс нийслэлийн зүгээс энэ чиглэлээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж буй юм" гэлээ. 

Энэ хүрээнд Хотын дарга НҮБ-ын Хүүхдийн сангаас олон улсын зөвлөх баг гаргахыг хүсэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэл олон талаар санал санаачилга гарган, хамтран ажиллах боломжтойг мөн илэрхийллээ.

Мөн тэрбээр: “Хүүхэд залуучууд илүү нэгдмэл үзэл санаатай, алсын хараатай байх нь чухал. Тэдний оюун санаа, бие махбодын хувьд хөгжиж, төлөвших нөхцөлийг бүрдүүлж, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх орчинг бий болгох шаардлагатай. Мөн эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, бодлогын түвшинд ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн онцлов.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан энэхүү саналыг хүлээн авч, дэмжсэн бөгөөд мөн тэрээр: 

“НҮБ дахь Монголын суурин төлөөлөгчтэй өчигдөрхөн холбогдож, 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухай ярилцсан. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан энэ хөтөлбөрийг дэмжин ажиллах бүрэн боломжтой. Шаардлагатай бол НҮБ-ын төв оффисоос ч дэмжлэг авч болно. Бидний зүгээс ч мөн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, олон хүн хамруулж болохыг судалъя” гэсэн юм.

Туршилтын хөтөлбөрийг эхний ээлжид нийслэлийн хамгийн их хүнтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Амжилттай хэрэгжвэл нийслэлийн бусад дүүрэг, цаашлаад үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм.

Эх Сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах