АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сармагчны цэцэг өвчин дэлхийн 87 оронд тархаад байна. Наймдугаар сарын 3-ны мэдээллээр дэлхий даяар 26208 тохиолдол бүртгэгдээд байна.
Халдварын тохиолдлын тоогоор АНУ тэргүүлж буй бөгөөд 6616 тохиолдол бүртгэгджээ. Үүний араас Испанид 4577, Германд 2781, Их Британид 2759, Францад 2239, Бразилд 1474 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Манай хойд хөрш ОХУ-д нэг тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөд Солонгос, Филиппин, Судан, Турк, Венесуэл зэрэг нийт 22 оронд одоогоор нэг л тохиолдол бүртгэгджээ.
АНУ дахь тохиолдлын 47 хувь нь Калифорниа, Иллинойс, Нью-Йорк мужуудад байна. Энэ дундаас Нью-Йорк нь дэгдэлтийн голомт болоод буй бөгөөд Даваа гаригийн байдлаар 1400 орчим тохиолдол батлагджээ. Тиймээс өнгөрсөн Баасан гаригаас эхлээд дээрх мужууд ээлж дарааллан онц байдал зарласан.
Сармагчны цэцэг өвчин үхэлд хүргэх нь харьцангуй ховор боловч тууралтаас болж тэвчишгүй өвдөлт мэдэрдэг аж. Энэ вирус өмнө нь баруун болон төв Африкт мэрэгч амьтдын дунд бага түвшинд тархаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.101
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах