СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний байдлаар Орхон голын дунд хэсэг, Халх голын нийт уртын дагууд, Хангай нурууны өврийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдсэн байна. Харин Улз, Халх, Хэрлэн болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан хэвээр байна. 

Маргааш буюу наймдугаар сарын 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. 

Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах