ГХЯ: БНСУ-д болж буй үерт манай иргэд нас барсан, сураггүй болсон гэх мэдээлэл ирээгүй

С.Гандэлгэр
2022/08/09

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт энэ сарын 8-ны өдрийн оройноос үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үер усны аюул үүсч 8 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна.

Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн төвлөрөл бага байна.

Үер усны аюулын улмаас манай иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй хэмээн ГХЯ мэдээллээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг түгээн ажиллаж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 175.223.2.129
    2022/08/10

    Mongol oyutan okhinii ger ni ueriin usand orson 7 r shugam Songdo yog . Bichig barimt or der huvtsas bugd uert avtsan baina

    Хариулах
  • 192.82.69.85
    2022/08/10

    Ганнам ,Сонпа дүүрэгт байр үнэтэй монголчууд байхгүй ээ.кккк

    Хариулах
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах