УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ баяр наадам ард түмнийх болохоос хэдэн дарга, цүнх баригчдын баяр биш


Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдөр буюу 2022.08.11-ний энэхүү хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр:

Зургаадугаар сараас эхлэн Монгол улс дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Японы гадаад хэргийн сайдаас эхлээд, Хойд Атлантын цэргийн хүчний жанжин штабын дарга, удаалаад Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд, түүний дараа БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И, сүүлд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар ирж уулзалтууд хийсэн билээ. Антонио Гутерреш “Монгол Улс маань энх тайвны бэлгэ тэмдэг болсон орон юм” гэж айлчлалынхаа үр дүнг товч тэмдэглэсэн.

Бид удаа дараа АН-аас байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийхдээ “Монгол бол НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай улс. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа санхүү эдийн засгийн хоригт орж болохгүй” гэдгийг байнга дурдаж байсны үр дүн гарч байна. "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилтын талаар Засгийн газраас мэдээлэл өгөхгүй байна. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг энэ талаар цухас дурдаад өнгөрсөн.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хөдөлгөх, нүүрсээ гаргах Гашуунсухайтын замын санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид эрчим хүчний хараат байдлаас салахын тулд Эгийн голын УЦС-ыг тодорхой хэмжээнд НҮБ-аас дэмжихээр болсонд талархаж байна.

Монгол улс арав гаруй жил эдийн засгийн хөгжлийн ахиц, дэвшилгүй байлаа. Тиймээс Ардчилсан намын зүгээс том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ард түмний эрх ашигт нийцүүлж ажиллах шаардлагатай байна.

Энэ жилийн наадам сайхан болж, Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагаар Чингис хааны эш хөргийг айл болгон залах зарлигийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ баяр наадам ард түмнийх болохоос хэдэн дарга, цүнх баригчдын баяр биш. Орон нутагт маш их зардал чирэгдэлтэй хүлээн авалт хийж байгаад иргэд дургүйцэж байна лээ” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.7
    2022/08/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах