СУРВАЛЖИЛГА: “Сурагчдын дүрэмт хувцасны загварыг дахин шинэчлэхгүй бол бараг л шуудай”

2022/08/15

Шинэ хичээлийн жил эхлэх цаг ойртож байгаатай холбогдуулан циркийн баруун тал, 3-4 дүгээр хорооллын урдуур сурагчдын дүрэмт хувцас болон бичиг хэргийн худалдаа наймааны асрууд бий болжээ. Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ижил загварын дүрэмт хувцас өмсдөг. 

Энэ жилийн дүрэмт хувцасны үнэ ханш бусад жилийнхтэй харьцуулахад хэр өссөн талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хүүхдийнхээ хичээлийн жилийн хэрэглээг базааж буй эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонсохоор циркийн баруун талыг зорилоо. 

        “Дунд, ахлах ангийнхны дүрэмт хувцасны загварыг дахин шинэчлэхгүй бол бараг л шуудай”

“Би Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн төгсөх ангийн сурагч. Зарим хүүхдүүд бусдыг өмссөн зүүснээр нь ялгаж харьцах гээд байдаг талтай. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлэх нь нэгнээ өмссөн чөлөөт хувцсаар нь ялгахгүй байх, дээрэлхэлт мэтийн олон асуудлаас хамгаалж жигд харилцааг бий болгоход тусалдаг байгаа юм. Тэглээ гээд чанаргүй муу материалтай формын хувцас өмсөх хэцүү байдаг. Наад зах нь л гэхэд бөөсөрнө, өөртөө аймар их хог татаж амархан гялайгаад угаахаар өнгөө алдаад асуудал бишгүй л их. Тийм хэр нь аймар үнэтэй. Би төгсөх ангийн сурагч ч гэлээ 200.000 төгрөгөөр шинэ форм худалдан авч байна. Өнөөдөр монголын иргэдийн амьжиргааны түвшин хэр билээ дээ, бараг тал үнээр нь л зарахад хангалттай санагддаг. Бас дунд, ахлах ангийнхны дүрэмт хувцасны загварыг дахин шинэчлэхгүй бол бараг л шуудай. Жишээ нь юбка нэг бол уртдаад, нэг бол бэлхүүсээрээ томдоод таарсан размергүй. Өмсөж л байвал болоо гээд хийчихсэн юм шиг” хэмээн төгсөх ангийн сурагч М өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.

                                            “Зөвхөн Азийн улс орнууд л дүрэмт хувцас өмсдөг”

Бидний дараагийн ярилцсан иргэн бол хоёр хүүхдийн аав иргэн Б юм. “Би бага насны хоёр хүүхэдтэй. Том хүү минь одоо гуравдугаар ангийн сурагч. Хүүхдийнхээ дүрэмт хувцсыг хоёр жилд нэг удаа сольдог. Энэ жилийн дүрэмтийн үнийн хувьд цамц, өмд, хүрэм нийлээд 159.000 болсон. Материалыг нь хэлж мэдэхгүй байгаа ч өмнөх жилүүдээ бодвол хамаагүй нимгэрсэн байна лээ. Ер нь бол зөвхөн Азийн улс орнууд л дүрэмт хувцас өмсдөг. Европын орнуудаар арван жилийн сурагчид нь чөлөөт хувцастай л хичээлдээ явдаг шүү дээ, манай улсын хувьд Европын улс орнуудын жишгийг дагахад буруудах зүйлгүй гэж боддог” гэв.


                          “Охид дүрэмт хувцас сонгохдоо юбка эсвэл өмднөөс сонголт хийх эрхтэй”

“Би ЕБС-д сурдаг гурван хүүхэдтэй. Энэ жил дүрэмт хувцасны үнэ нь хоёр дахин нэмэгдчихсэн дан цамц нь л гэхэд бараг 40000 төгрөг болсон байна. Гурван хүүхдийн дүрэмт хувцас бас бус хэрэглээнд нь бишгүй л их зардлыг жил бүр гаргадаг. Ахлах ангийн охин маань дүрэмт хувцас өмсөх ер нь л дургүй. Амархан бөөсөрдөг дээрээс нь юбка өмсөхөөр биед нь тухгүй байдаг гэж байнга ярьдаг. Миний бодлоор арван жилийн сургуульд юбка өмсөх дургүй охид олон бий. Тиймээс хувцасны үйлдвэрүүд охидод юбка эсвэл өмдний сонголтыг бий болгож өгөх хэрэгтэй санагддаг. Өөрийнхөө биед тухтай хувцас өмсвөл бүтээмж нэмэгдэнэ шүү дээ” хэмээн иргэн Н хэллээ. 

       “Монголын үндэсний хувцасны хэв маягийг шингээсэн дүрэмт хувцастай болоосой гэж хүсдэг”

Зуны чөлөөт цагаараа сурагчдад дүрэмт хувцас худалдаалахаар ажиллаж буй их сургуулийн оюутан С: “Хичээл орохоос өмнө мөнгө бага ч болов мөнгө цуглуулах хэрэгтэй болов уу гэж бодоод дүрэмт хувцас худалдаалахаар ажиллаж байна. Арван жилийн сурагч байхдаа дүрэмт хувцасыг монголын үндэсний хэв маягийг шингээсэн загвар хийцтэй байсан ч болоосой гэж их хүсдэг байсан. Нэгэн төрлийн хэвшмэл загварт баригдалгүй доогуураа өмд дээд хэсгээрээ монгол цамц өмсдөг бол их гоё л байна байх” хэмээв.

Манай улсад сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг таван брэнд үйлдвэр ажиллаж байна. Үйлдвэрээсээ хамааран материалын эдэлгээ янз бүр байдаг төдийгүй үнийн хувьд ч тодорхой хэмжээнд зөрүүтэй байдаг. Тэдгээр үйлдвэрүүдийг нэгдсэн нэг төрлийн материал, ижил үнээр дүрэмт хувцсаа үйлдвэрлэдэг болоосой хэмээн иргэд хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Сурвалжилсан: Т.Тэргэл



Сэтгэгдэл (40)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.245
    12 цагийн өмнө

    Форм ханган нийлүүлж байгаа хэдхэн үйлдвэрүүд ер нь яагаад томхон размерийн хувцас хийж чаддаггүй юм бэ? Жилийн жилд дунд ангид орсоноос хойш л ахлах анги болтол том размер хайхаар ер олдохгүй юм. Одооны хүүхдүүд өсөглүүн том биетэй байдаг болчихоод байхад хятад хэмжээгээр хийгээд 4XL ээс илүү олдохгүй юм..... нэг мөсөн дүрэмт хувцас өмсөдөгөө боливол таарна. Энгийн хувцас өмссөнөөс үнэтэй, размерийн сонголтгүй гайтай юм аа. Материал нь ч хог, амархан ганддаг, гялайдаг, бөөсөрдөг...... Олон цагаар хичээлд суудаг хүүхдүүд биедээ амар юм өмсдөг баймаар юм. Хувцаснууд нь сугаараа хэт жадгар хөгийн юм хийж ийм өндөр үнээр борлуулдагаа больвол таарна

    Хариулах
  • 202.55.188.123
    2022/08/21

    Yooy ymr emr unetenbe canr edrn oligtec ymshig 190edr arecde ydjitl ongo edrn gj gcin ym ydj ene ongo edre arei oor gegeelg ongor soliocde ohidudin promc gltgu bndi nrinc prom nar nehh snin sur drad muuhe hrgdulad bdgshde !

    Хариулах
  • 192.82.86.247
    2022/08/18

    Heterhii huuchnii zagvartai unetei tuhgui baraan iim baihad form umssunuus engiin huvtsasn hamaagui iluu tuhtai baina

    Хариулах
  • 66.181.179.147
    2022/08/18

    Pormni une arail dendu yma muu materialtai baij

    Хариулах
  • 66.181.179.147
    2022/08/18

    Zangianiiha ungig ohidin yubkani ungute ijilhen bolgovol yasimbe arail alag baidag shde ulan huh tegsne pidjack ni huh tegsne yubka ni saaral tsamts ni tsenher ymar ch ungin horshil alga nemed yaagad huvtsasni une nemegded bdag ymbe surguulin pormig ulsaas ni ugdug baimarin

    Хариулах
  • 66.181.184.166
    2022/08/18

    Yg unendee bid uursdiinhuu hussen huvtssiig l umsmuur bna sht chuluutei form gehguigeer ardchilsan uls orn baij yhaaraa iim sosolist niigmiin handlagatai bdag bnaa.Form arai l bishee ydaj ohidiin ybkiig umd bolgoj boldogguimu?

    Хариулах
    • 103.10.21.249
      2022/08/19

      arwan jiliin surguulid uursdiin hussen chuluut huwtsasaa umsuh ni ersdeltei. uchir ni hun bur ijil tuwshnii orlogiin eh uuswerguin deer urh bvr uur uur amidraltai. zarim ni ailiin gants deer ni bolomjiin amidraltai bol zarim ni olon duu ah egch nartai deer komisiin huwtsas umsdug ch huuhed olon... ene buheng 1 tuwshind awaachij baigaa gants zuil ni duremt huwtsas. tertee tergui oyutan bolood hussen huwtsaa umsuj bolno. ene duremt huwtsasnii surug tal ni denduu unteigiin deer zagwar ungunii huwid dogoldoltoi. tiimeees dutagdalaw l zasah ni form umsuhgui baiy gehees deer sanaa.

  • 66.181.191.117
    2022/08/18

    Bidnii omsdog ene form arai bishe! Ohid yagaad zaaval yubka omsoh yostoi gej? Bas ter ongo mongo ni yuveeeee? Arai gegeeleg bj bolku yu? YOR NI FORMOOR YAAHIIN???

    Хариулах
  • 202.55.188.89
    2022/08/18

    Ghdee barag 80 90 onii formoo burtaad sergeevel goy bn ooo

    Хариулах
    • 66.181.161.51
      2022/08/18

      Uneen unnn

  • 103.57.95.183
    2022/08/18

    Suragch; Bi lav dvremt huvtsas omsoh durgv bolsn ygd gevel ungu ni heterhii baraan bga bdal hachin nurmaisn hargduuldg tsegtstei huurhn barag mnai aav eejin vyed umsdug bsn porm ni ilvv ungulug goe bsiin bnle… Dvremt huvtsasiig arai uur zagvar unguur shinechleh heregtei gej bodoj bn… Bas odooni bid nariin umsuj bga pormnii materialig ni c autaihn hiihgv bgzde…!!!!

    Хариулах
    • 66.181.191.117
      2022/08/18

      Yg unen!!!!

    • 202.126.90.33
      2022/08/18

      hrn tiimee sanal bodol niilj bn

  • 66.181.161.57
    2022/08/18

    huuhduud ene ebs iin porm umschhuur l neg tsog zolboogu nurmaasain ym haragdah ym umnu n sarfanchik tsagaan tsamts umsdg bhd hichneen huurhn gegeeleg blaa ugasa ungu zagwariig zailshgu nen dariu shinechleh hrgte

    Хариулах
    • 66.181.161.123
      2022/08/18

      Texdee tsagaan tsamts 7 honog hurehgui hugatsaand haltar boldog aljirgaanii tuwshin muu hvvhdvvded bainga ugaana gej yu l boldoo

    • 103.57.95.183
      2022/08/18

      Tiim shv

  • 139.5.216.77
    2022/08/18

    Чанар материал маш муу. Загвар маш муу. Хүүхдүүдийн цог золбоог гутаасан юмаа засаж сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа дунд ангийнханы хувцас гэж хачин юм байх юмаа.

    Хариулах
    • 202.126.90.33
      2022/08/18

      vnen2

  • 202.126.89.58
    2022/08/18

    Ydaj ungiig n arai gegeeleg bolgomoor bna

    Хариулах
    • 202.126.90.33
      2022/08/18

      heleed yu gehev

  • 192.82.75.30
    2022/08/18

    Odo 21r zuun neeh ylgvrln gaduurhalt uused baihgu bailgude uhele hatlaa muudaltsku l bol ylgvrlan gaduurhalt neeh usehguidee tiimes porm ntr gejihar evrop hev mayga dagad hugjsun l deer

    Хариулах
    • 103.229.120.245
      2022/08/18

      Ystoi unen tr formnii une gj yu ve

    • 202.126.90.33
      2022/08/18

      harin tiim shvv zov sanaa bn

    • 66.181.160.87
      2022/08/18

      Ylgavrln gaduulhalt arai l aimr bdg shuu.

  • 66.181.189.51
    2022/08/18

    Eb surguulid surdag suragchiin huviar helehed pormnii chanar ni uneheer muu. Barag 7 honogt 2 udaa tovch ni hureh todiid l salj unadag. Zundaa haluun ovoldoo huiten. 1 l buruu induudchihvel gylaigaad omsohiin argagui bolchihdog. Uneheer tegj ih uniig ni nemeed bgaa yum bol ydaj daavuuniih ni chanariig nemegduulj boldoggui yum bhdaa. Minii anzaarsnaar lav duremt huvtssandaa setgel hangaluun baidag suragch 1 c bdaggu harin c ogloo ni bosood ter neg yumiig omsno ghees barag hicheeldee yvmaargu samagddag bh. Bas deerees ni uneheer tuhgu 5 tsagiin ard garsnii daraa gertee ocood tailj hayhiin suid boldog. Magadgu ebs uudiin huuhduudiin buteemj muu bdagtai ni duremt huvtsas zohih hemjeegeer holbootoi l baij taarna. Evteihen ydaj hongohon daavuun materialtai hodlohod amar pormiig suragch bolgon husej bn

    Хариулах
    • 202.126.90.33
      2022/08/18

      tiimee nadad ch bas adilhan sanagddag tegj ih vniin nemeed bga ym bol chanariig ni saijruulj pormiinhoo huwtsasnii ongiig arai gegeeleg bolgoh heregteishde

    • 192.82.75.30
      2022/08/18

      Би ч бас тэгж боддог одоо сурагч

  • 202.9.47.154
    2022/08/17

    Manaihnii porm arail ungu n baraan ydj tsagaan hvren edr ungulug bj bldgun bhda busd ornii porm harhaar ungulug ewteihen gy l haragdhin

    Хариулах
    • 202.126.90.33
      2022/08/18

      bi ch bas adilhan sanal 1 bn ma ulsiin porm areil t1

  • 66.181.178.254
    2022/08/17

    yurnu tgd durmt xuvtssni ung ni xetrxi baraan sanadag shd

    Хариулах
    • 202.126.90.33
      2022/08/18

      tsagaan har bolgovol zvgeer ymda

  • 202.126.88.88
    2022/08/17

    Ali boloh sunahdaa sn material bval sn bna bas tseverhen haragdah sunahdaa muu bolhoor hed barildaad zad yvchhiin

    Хариулах
    • 202.126.90.33
      2022/08/18

      harin tiimee jin nemeed targalcihval tegeed bvvr duus2

    • 192.82.68.150
      2022/08/18

      Teguulehgui l gej albaar tiim bdg guilguulehgui barilduulahgui ged

  • 213.87.150.211
    2022/08/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.74.106
    2022/08/15

    Аль ч ангийн хүүхдүүд/ бага дунд ахлах/ижил өнгийн монгол цамц юбка юм уу өмд өмсвөл биед болон явах суухад чөлөөтэй байх болно гол нь чанартай материалаар хийх нь чухал юм Одоогийн формууд нь олон давхар олон хэсэгтэй явах суухад чөлөөтэй биш олон янзын чанар муутай материалаар өөр өөр үйлдвэрүүд хийсэн хүүхдүүдэд таатай биш жил ирэх тусам үнэ ихтэй болж байгаа зэргийг боловсролын яам судлаж үзэх шаардлагатай юм. Орчин нөхцөл амьдралд тохирсон фромтой болох талаар шийдвэрлэх асуудлыг хугацаа алдалгүй авч үзэх нь зүйтэй

    Хариулах
    • 66.181.161.5
      2022/08/18

      Mongol tsamts cn goe shde ov ulamjlalra bs davhar orcin uyin hev mayg orulcul bur nc bln yrn bol odool duremt huvtas bla2 gejiga blhos yg gol huvtsas cn deel bhquyu

    • 202.126.90.33
      2022/08/18

      areil huuchinsag bus uu shine vyteigee hol niilvvlj alhsan ni deeree

    • 66.181.161.120
      2022/08/17

      Hutsd 21-r zuun bhara mongl tsamts umsj bolhq yu? Hrn c biyd evtrihn bh bz ter jileetk edrs cn yrn tglec mongl zagvr tm hotsrgdsn gj bdd bgamu tgj bddg bol btgy huts zyu :))))

    • 66.181.182.229
      2022/08/16

      Yu yriad bgnbe 21-r zuun bzde yun mongol tsamts shine uyteigee hul niiluulj alhmr bn