Н.Тэмүүлэн: Нийт 30 гаруй объектэд мэргэжлийн үйл ажиллагаа шалгалт явуулж байна


Өнөөдөр АТГ-аас Дарханы замын тендертэй холбогдуулж ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, холбогдох албан тушаалтнуудад шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр зам тээвэр хөгжлийн яаманд, шаардлагатай албан тушаалтнуудын байранд болон нийт 30 гаруй объектэд мэргэжлийн үйл ажиллагаа шалгалт явуулж байна. Тухайн албан тушаалтнуудын нэрийг зарлах боломжгүй. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээлэл өгч болно. Өнөөдрийн хувьд шалгалтын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нэгжлэг хийх хангалттай үндэслэлтэй байж нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа. 

Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт байгаа гэж үзэж байгаа тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Яг хаана гэдгийг хэлэх боломжгүй, энэ нь эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх хуулиар өөрөө хязгаарласан байдаг. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудтай шалгаж байгаа” гэлээ.


Д.Анударь



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.211
    2022/08/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах