АН-ын бүлгийн шинэ дарга хуучин даргадаа өрөө суллаж өгөхийг шаардсан ч Д.Ганбат эсэргүүцэв

Т.Отгонсувд
2022/08/30

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон. Энэ талаар өчигдөр/2022.08.29/ С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан мэдээлэл хийж “Дөрвөн гишүүнийг намаасаа хөөж, намын бүлгээ тарааж байгаагаа” зарласан.

Тэдний гаргасан шийдвэрийг О.Цогтгэрэл нар хууль бус “УИХ-ын гишүүний бүрэн эрхээс давсан намын дүрэм гэж байхгүй” хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Сайдын томилгоо дуусч буй энэ өдөр ордон мөн дуу шуутай байна. УИХ дахь АН-ын бүлгийн шинэ дарга О.Цогтгэрэл хуучин даргаа өрөөгөө суллаж өгөхийг шаардсан боловч Д.Ганбат эсэргүүцэж байна.  

Энэ талаар Д.Ганбат хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Өрөөний хаалган дээр маань УИХ-ын гишүүн Д.Ганбат гэж бичээстэй байна. УИХ-ын гишүүний эрх халдашгүй байх ёстой. ҮХНӨ-ийг хийхийн тулд албан тушаал, сандал суудлаа наймаалцаж МУ-ын Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан. Чуулганы үеэр миний картыг О.Цогтгэрэл нарын гишүүд булааж авсан үүнийг би Халдашгүй байдлын байнгын хороонд хандана. Хоёул гурвуулаа орж ирчихсэн миний халдашгүй байдалд халдаж байна. Би ажлын өрөөгөө О.Цогтгэрэлд өгөх шаардлагагүй. Намын дүрмийг зөрчсөн бол тухайн нам нь хуулийн дагуу арга хэмжээ авдаг. УИХ-ын гишүүд бол адилхан эрхтэй" гэв. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.183
    2022/08/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 43.242.242.208
    2022/08/30

    Өөрөө Монгол төрийн түшээ гэдгээ ухаарч айлын эрхийн тэнэг хүүхдийн ухаанаасаа салж ард түмнийг доромжлохоо зогсоо эрхэм бидон гуай...

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/08/30

    Oooroo oichson Huuhed uildaggui yum Ganbataa !!!

    Хариулах
  • 66.181.161.31
    2022/08/30

    Haldashg ui darhan baih erh medelee buruu ashiglwal buruudaa

    Хариулах