Монгол Улсын анхны “Киночдын гудамж”-ийг Баянзүрх дүүрэгт байгуулна


Монгол Улсын кино урлагийн хөгжлийн эхлэлийг тавьсан “Монгол кино” үйлдвэрийг түшиглэн “Киночдын гудамж” төслийг Баянзүрх дүүрэг анхлан хэрэгжүүлнэ. Төслийг үр дүнтэй, зөв хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох албаныхан, кино урлагийн салбарын төлөөлөл, мэргэжлийн байгууллагын дунд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг нь Баянзүрх дүүргээс анхлан санаачлан хэрэгжүүлж буй “Киночдын гудамж” төсөлд мэргэжлийн байгууллага, кино урлагийн салбарын төлөөллийн санал бодлыг тусгах зорилготой. Ингэснээр тохижилт, бүтээн байгуулалтын ажил илүү үр дүнтэй болох юм.

“Киночдын гудамж” төслийг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагаар дамжуулж дэлхийд өв соёл, зан заншил, ёс уламжлалаа түгээж, сурталчлахад энэхүү төсөл нь бодитой дэмжлэг болно гэдэгт бүх талууд санал нэгдсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, зураг төслөөс нь эхлээд бүх шатанд хамтын хүчээр бий болгохоор боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.185
    2022/09/17

    Ug ni goyo l sanaa...tegehdee nuguu gajig sotsializm motsializm uzel surtal bolood yavaad ugnu duu....

    Хариулах
  • 213.87.161.30
    2022/09/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.10.22.116
    2022/09/15

    кино үйлвэрийн дарга байсан Бямбажав амьд байна.Eрөнхий инжeнeр байсан Төмөртогтох бас амьд сэрүүн байна.Нагнайдорж найруулагч гэх мэт бусад уран бүтээлчид байж байна.Ийм асуудал арга хэмжээндээ тэднээс оролцуулцах учиртай.Хүрээлэлээ жаахан тэлмээр юм.

    Хариулах