Хүчтэй далайн хар салхины өмнө Японы олон зуун мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарлаа

2022/09/18

Өнөөдөр Нанмадол нэртэй хүчтэй далайн хар салхи Японы Кюүшү аралд газардах гэж байна.

Энэ үеэр салхины хүч 270 км/цаг хүрч, арлын зарим хэсэгт 24 цагийн дотор 500 мм хур тунадас унах урьдчилсан төлөв гарчээ. Кюүшү арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулын “онцгой түгшүүр” зарлаж, олон зуун мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргажээ.

Кюүшү бол Япон улсын үндсэн дөрвөн арлын хамгийн өмнөд арал бөгөөд 13 сая гаруй хүн оршин суудаг. Нанмадол хар салхи энэ арлыг дайрсныхаа дараа зүүн хойд зүгт шилжиж, Мягмар гарагт Японы төв хэсэг, нийслэл Токио хотод хүрэх төлөвтэй байгаа аж.

“Ер бусын хүчтэй шуурга, өндөр давлагаа, үер усны эрсдэл бий боллоо” гэж Японы цаг уурын хүрээлэн өчигдөр иргэдэд анхааруулжээ.

Японы газар нутгийн хамгийн өмнөд хэсэг болох Окинава мужаас өөр газарт ийм “онцгой түгшүүр”-ийг өмнө нь зарлаж байгаагүй байна.


Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.230
    2022/09/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах