Газрын тосны үйлдвэрт ажиллах мэргэжилтэнг БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Өчигдөр 15 цаг 16 минут

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, тус улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран болон бусад холбогдох албаныхныг хүлээн авч уулзав.

Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр 2,3 дугаар багцийн ажлыг эрчимжүүлж, 4 дүгээр багцийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа дэвшүүлсэн юм.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран энэ үеэр “Би 600 гаруй төсөл хөтөлбөр хариуцаж ажиллаж байгаагийн хамгийн том нь Монгол Улсад барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр юм. Тус төслийг хэрэгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд тулгамдсан асуудлууд олон байсан ч даван гарсаар байна” хэмээгээд газрын тос боловсруулах үйлдвэрийн тулгамдсан асуудлуудыг цаашид ч цаг тухай бүрд нь шийдвэрлэж, 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа илэрхийллээ.
Мөн Элчин сайд Мохиндер Пратап Сингх энэ үеэр тус үйлдвэрт ажиллах хүний нөөц маш чухал гэдгийг онцлоод Монгол Улсаас жилд 35 оюутан сургах шийдвэрийг 200-250 болгож нэмэгдүүлж, Энэтхэг улсад Засгийн газрын 100 хувь тэтгэлгээр сургах, төгссөн ч жил тутамд давтан сургалтад хамруулахаар болсныг Шадар сайдад уламжилсан юм.

Шадар сайд С.Амарсайхан газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгааг дурьдаад БНЭУ-ын Засгийн газраас гаргасан хүний нөөц бэлтгэх тухай шийдвэрийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн бөгөөд удахгүй барилгын ажлыг эхлүүлэх болсон талаар онцоллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.117
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах