Зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь хохирчээ

Админ
2022/09/30

2022.09.26-29-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1436 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1104 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж бэртсэний 37 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 3 хүний амь хохирсон байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 25 осол бүртгэгдэж, 26 хүн гэмтсэн,
  • Мөргөлдөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн,
  • Ундаг дугуйтай орчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж , 1 хүн гэмтсэн,

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн,
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн.

Хүүхэд өртсөн 15 осол бүртгэгдэж, 15 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 13 явган зорчигч, 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны байдлаар нь авч үзвэл 10-16 насны 12 хүүхэд байгаа нь бие даан хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийгөө болон бусдад аюул осолтой байдлыг бий болгож байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

            Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар мэдээлэл өгч байхыг зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

            Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 411 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 331, орон нутагт 80 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

                                                      “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.41
    2022/10/04

    САНАЛ байна. Согтуу жолоочтой буруу тэмцэж байна. Согтуу жолоочийн жолоо барих эрхийг хасаж, торгохоос гадна унаж явсан машинг нь наад зах нь 3 сар торгуулийн талбайд байлгадаг болое. ИНГЭВЭЛ эрх нь хасагдсан жолооч машинаа барихгүй, замын түгжрэлд ч нааштай нөлөөлнө.

    Хариулах
  • 213.87.163.13
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах